Алдарт Плейбойн эзэн Хью Хефнер үхэж байгаа юу
Плейбой сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер нэгэн цагт хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдээр тойрон хүрээлүүлж, азтай одтой эр гэдгээрээ гайхуулж явсан. Эрийг нас, уулыг цас гэгчээр өдгөө 90 нас зооглож буй Хью Хефнерийн биеийн байдал эрс муудсан тухай мэдээлэл цацагдах болсон. Тэрбээр 40 кг хасч, эрүүл мэнд нь тун доройтсон төдийгүй ажилтнууд нь үүнийг нууцалж буй гэнэ. Түүнчлэн Плейбой харшийн эзэнтэй уулзах хүсэлтэй хүн нууцлалын гэрээнд гарын үсэг зурж, түүний биеийн байдлын талаар гадагш мэдэгдэх ёсгүй гэжээ.
Тус мэдээллийг үгүйсгэж түүний төлөөлөгч “Post” сонинд өгсөн яриандаа “Хьюгийн биеийн байдал сайн байгаа, хэдэн жилийн өмнө нурууны өвчнөөр шаналж байсныг нуухгүй ээ, гэхдээ Хью 90 настай гэхэд амьдралын сайхныг мэдрээд, сэтгүүлийнхээ ажилд ч гар бие оролцоод явж байна” хэмээжээ.
Өнгөрсөн жил Британийн загвар өмсөгч Карла Хове Плейбой харш хийгээд Хью Хефнерийн тухай бодит үнэнийг зарласан юм. Цагтаа хамгийн шилдэг бүсгүйчүүдээр дүүрэн байсан Плейбой харш одоо сувилагч хүүхнүүдээр л дүүрсэн. Хоосон өрөөнүүд, эмнэлгийн үнэр зэргээр зугаа цэнгэлийн орд харшийг тодорхойлсон байдаг аж.
URL: