Хүний биеийн эрхтнүүдийн ажилладаг цаг ба эрүүл мэнд

Хүний биеийн энерги хоёр цаг тутамд шилждэг гэж эртний хятадын анагаах ухаанд үздэг. Хүний бие эрхтнүүд хэдэн цагт “ажилладаг” талаар танд хүргэе.

8917808a46f07233original

03:00-05:00 цагийн хооронд:

Хүний нойрны мөчлөг дуусч улмаар уушиг бүрэн чадлаараа ажиллаж эхлэх ба гүнзгий амьсгал авч цусан дахь хүчилтөрөгчийг сэлбэн, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг.

05:00-07:00 цагийн хооронд:

Таны бүдүүн гэдэс ажлаа хийж эхлэнэ. Энэ нь таны өдөрт зориулж “их цэвэрлэгээ” хийдэг гэсэн үг юм.

07:00-09:00 цагийн хооронд:

Ходоод бусад эрхтнүүдийн анхаарлын төвд орно. Ийм учраас л өглөөний цайг өөртөө гэсэн хэллэг бий болсон. Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй.

09:00-11:00 цагийн хооронд:

Нойр булчирхай болон цөсний хамгийн хэцүү ажил эхэлдэг. Таны идсэн хоолны шим тэжээлийг энерги болгохоор ажилладаг. Энэ үед та дасгал юм уу ямар нэгэн ажил хийхэд тохиромжтой байдаг.

11:00-13:00 цагийн хооронд:

Таны зүрх “од” болж эхэлнэ. Зүрх эрчимтэй ажиллаж цусаар дамжуулан биед эрч хүч сэлбэж өгдөг. Энэ үед та аяга цай уух эсвэл хэсэг хугацаанд дуг хийх хэрэгтэй.

13:00-15:00 цагийн хооронд:

Таны нарийн гэдэс өглөөний цайг боловсруулж дуусдаг. Энэ үед та өдрийн хоолоо идэх хэрэгтэй.

15:00-17:00 цагийн хооронд:

Давсаг шээс ялгаруулах ажлынхаа дийлэнхийг нь энэ үеэр хийнэ. Энэ үед та ус их уух, оюуны дасгал хийх хэрэгтэй.

17:00-19:00 цагийн хооронд:

Бөөр биений илүүдлийг цэвэрлэх ажлаа идэвхитэй хийж эхэлдэг. Энэ үед та мөн л ус сайн уухаас гадна биед хөнгөн дасгал хийж, аль болох бага юм идэх хэрэгтэй.

19:00-21:00 цагийн хооронд:

Цусны даралт хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Энэ үед та гэр бүлийнхээ хүнтэй бэлгийн харилцаанд ороход нэн тохиромжтой.

21:00-23:00 цагийн хооронд:

Дотоод шүүрлийн булчирхай ажиллаж бие махбодийн шингэн, ферментийг тэнцвэржүүлдэг. Энэ үед та унтаж амархад ямар ч асуудалгүй..

23:00-01:00 цагийн хооронд:

Таныг амарч байх энэ үеэр цөс өглөө сэрэхэд тань бэлдэж өөх тосыг шингээж байдаг.

01:00-03:00 цагийн хооронд:

Таныг дуг нойрон дундаа дугжирч байх энэ үеэр элэг эрчимтэй ажиллаж байдаг. Тэрээр таны бие дэх хорыг ялган гадагшлуулж, шинэ цусаар сэлбэж өгдөг. Ийм л учраас та хэт орой хоол идвэл тух муутай унтаж, элдэв зүүд зүүдлэх магадлал өндөр байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих