Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын зуурсан БАЛИН буюу БАЛАГ
Улс төрийн хоёр гол намыг ялгаруулж буй нэг зүйл нь өр зээлийн талаарх бодлого байсан. АН-ын хувьд зээл авч байж хөгжинө гэж үздэг нам. Үүнийгээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.
Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрээд байна.
Тодруулбал, Монгол улсын гадаад өр таван тэрбум 611 сая ам.доллар Энэ нь 10 их наяд 15 тэрбум төгрөг гэсэн үг. Үүн дээр Засгийн газрын дотоод өр нэг их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ өр, зээлийн хүүг 10 хувь гэж бодоход нэг тэрбум 921 сая ам.доллар болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Гэтэл эдийн засгийн өсөлт 2016 онд 0.1 хувь хүрэхээр нөхцөл байдал харагдаж буй. Энэ нь чухам юу гэсэн үг вэ? Бид ирэх жилүүдэд бий болгох орлого маань авсан өр зээлнийхээ хүүг нь ч төлж хүчрэхгүй ээ гэсэн үг. Ийм байтал өр зээлээр л улс орон хөгжинө гэж урагш зүтгүүлсээр байгаа нь хэтэрхий харалган бодлого гэдэг нь андашгүй байна.
Тэгвэл Засгийн газрын тавьсан өрийг эргээд хэн төлөх вэ? Ард түмэн төлнө. Татвараараа, газрын доорхи баялгаараа, ирээдүйн орлогоороо төлнө. Өнгөрсөн дөрвөн жилд зээлсэн Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны 580 сая, Самуурай бондын 290 сая ам.доллар, бусад жижиг зээлийг Засгийн газар өөрсдөө хариуцаж төлөх юм шиг л тавьсан. Харин үр дүнд нь Монголын гурван сая иргэн тус бүр 6600 ам.доллар буюу 15 сая төгрөгийн өртэй болчихоод үлдэж байна.
Нөгөөтэйгүүр, өр зээл тавьснаараа өнгөрсөн дөрвөн жилд урьд хожид үзэгдэж харагдаагүй бүтээн байгуулалт хийсэн гэж сурталдаж буй. Дахин тоо бодоцгооё. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк 2012 оноос хойш 7.2 тэрбум ам.долларын гадаад өр тавьжээ. Үүгээрээ зам, уулзвар, гудамж барьсан гэж тайлагнаж буй. Тэгвэл социализмын үед Монгол Улс 11 тэрбум ам.долларын зээл авч, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, бүх аймаг, сумын төвүүд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газруудыг цогцоор нь барьж байгуулсан гэдгийг харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн бүх хөрөнгө оруулалт, өр зээлийн 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд зээлж аваад ашиглажээ. 1990 оноос өмнөх 70 жилийн бүтээн байгуулалтыг 2012 оноос хойшхи дөрвөн жилийн бүтээн байгуулалттай харьцуулахад 35 хувийн л ялгаа зааг гарна гэсэн үг л дээ. Гуравны нэгтэй тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтыг хийж босгож чадахаар өр зээлийг зарцуулсан байх нь.
Бүр тодруулъя. Өнгөрсөн дөрвөн жилд ядаж Улаанбаатар шиг биш юмаа гэхэд Дархан, Эрдэнэт шиг нэг хот босгох байж. 21 аймгийн төвийг биш, долоон аймгийн төвийг эмнэлэг, сургууль, зам, дэд бүтэцтэй нь байгуулж хүрэлцэх байж. Ингэж чадаагүй нь хэн бүхний нүдэнд ил тод харагдаж байгаа тул илүүг нуршихгүйгээр, эдийн засгийг хэрхэн сөхрүүлсэн ялыг одоо асуусан ч хожимдоод байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл зүй ёсны сонсогдож байгаа ч нэгэнт тарьсан балгийг нь хэрхэн цэвэрлэх вэ.
Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн буруу зөвхөн Н.Батбаярын буруу биш, АН-ын эрх барьж байх үед төрийн толгойд сууж байсан бүх албан тушаалтнуудын буруу. Нэг ёсондоо Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нарын буруу.
Гэтэл тэдний балгийг ард түмэн ирээдүйгээрээ төлж байна. АН-тай зөвхөн сонгуулийн үр дүнгээр л хариуцлага тооцоод, харин улс орноо хүнд хэцүү байдалд оруулсан албан тушаалтнууд нь ямар ч ял шийтгэл амсахгүйгээр гадаадад зувчин гарч байгаа үзэгдэл хэр зөв бэ. Ерөнхий сайдаар ажиллах байхдаа Н.Алтанхуяг “Өр тавихаас юундаа санаа зовоод байгаа юм бэ. Үүнийг чинь тэртэй тэргүй бидний үр хойчис төлчихнө” гэж ил цагаан хэлж байсан нь өнөөдөр ийнхүү үнэнээ олж байна. Ёстой л тавлах шиг тааж хэлж дээ, тэр. Өөрөөр хэлбэл, АН-ын зуурсан балин өнөөдөр Монгол Улсын балаг болчихоод байгаа нь бодитой үнэн юм.
Д.Ирээдүй
Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баярцогтыг бол асуудалгуй улсын шуухэд хавтаст хэрэг нь нээлттэй хулээж байгаа шуу дээ! ! ! Ард тумэн хамтдаа яллна! ! ! Зевхен поркрорын газар ч биш! ! ! ! Эх орноо гадаадад худалдаж байгаа хунийг ард тумэн шуун шуу дээ! ! ! Газар нутаг гэдэг чинь бух ард тумэний емч херенге хэнтэй зевлеж хэний юмыг хэнд егч байгаа юм бэ? ? ? Ерэнхийлэч байсан уу угуй юу гээд л чирэгдэж орох хун олон болхоор хумуус хучлэхгуй байх шиг байгаа юм шиг байгаа юм. ..Хамтрагч олон юм шиг байгаа юм. Тэгээд л хацайлаад цаг яваад байна даа! ! !
Баярцогтыг бол асуудалгуй улсын шуухэд хавтаст хэрэг нь нээлттэй хулээж байгаа шуу дээ! ! ! Ард тумэн хамтдаа яллна! ! ! Зевхен поркрорын газар ч биш! ! ! ! Эх орноо гадаадад худалдаж байгаа хунийг ард тумэн шуун шуу дээ! ! ! Газар нутаг гэдэг чинь бух ард тумэний емч херенге хэнтэй зевлеж хэний юмыг хэнд егч байгаа юм бэ? ? ? Ерэнхийлэч байсан уу угуй юу гээд л чирэгдэж орох хун олон болхоор хумуус хучлэхгуй байх шиг байгаа юм шиг байгаа юм. ..Хамтрагч олон юм шиг байгаа юм. Тэгээд л хацайлаад цаг яваад байна даа! ! !
Баярцогтыг бол асуудалгуй улсын шуухэд хавтаст хэрэг нь нээлттэй хулээж байгаа шуу дээ! ! ! Ард тумэн хамтдаа яллна! ! ! Зевхен поркрорын газар ч биш! ! ! ! Эх орноо гадаадад худалдаж байгаа хунийг ард тумэн шуун шуу дээ! ! ! Газар нутаг гэдэг чинь бух ард тумэний емч…