Орон гэргүйчүүдэд гадны шашны сүм хийдүүд анхаарлаа хандуулаад байна уу
Манай оронд 365 ба түүнээс дээш шашны сүм хийдүүд байгаа гэсэн тоо бхримт бий. 1990 оны үеэс улсад Ардчилал айлчлан ирэхдээ зэрэгцэн шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс Христийн, Мүүний болон Лалын шашнуудын сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэвчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сүм хийдүүд ямар зорилготой вэ. Монгол хүн харийн шашинд итгээд сар бүр олсон орлогынхоо тодорхой хувийг өгөөд байхаар боломжтой хүмүүс биш. Өөрөөр хэлбэл монголоос тогтмол орлого олохгүй гэсэн үг.
Иргэдийн хардаж байгаагаар шашны сүм хийдийн үйл ажиллагаа нэрээр нэг их “идэвхитэй” үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ байгаль орчны, газар зүйн судалгаа хийгээд байдаг гэсэн “таамаг хардалт” байсаар байна. мөн зарим нь орон гэргүй хүмүүсийг хооллож ундалж наанаа “өглөгийн эзэн мэт” сайхан харагдавч цаанаа хүний наймаа, эд эрхтэний худалдаа, бэлгийн мөлжлөгө, буруу суртал ухаалга байхыг үгүйсгэхгүй. Бичиг баримтын тал дээр 100 хувь шашны урсгалын үйл ажиллагаа гэсэн хэрнээ арай өөр зорилго байгаад байна хэмээн таамагладаг ч “оргүй” байж мэдэх юм. Учир нь 3000 хүрэхгүй хүнтэй суманд томоос том байшин барьж дотор нь юу болж байгаа нь үл мэдэгдэх “яс тас” хаалга үүд. Үнэхээр шашны үйл ажиллагаа бол иргэдийг цуглуулж номлол юугаан “айлдах” учиртайсан бусуу. Гэтэл юунд “таг чиг” байшин барин орхино вэ. Дотор нь ямар үйл ажиллагаа явагдаад байна вэ?
Үе үехэн өндөр шар нөхдүүд ирж нэг их бужигнаж байгаад явдаг гэх иргэд “энэ сайхан байшинг дэмий барина гэж байхгүй дээ” гэлцэнэ. Амьдралд хөл алдсан нэгнийг асрах, хайрдах нэрээр өөр суртал ухуулга хийгээд байвал яах вэ? Бидний хэдхэн Монголчуудыг нутаг устай нь “цөлмөх” гээд шашны нэрээр судалгаа хийгээд байгаан биш биздээ. Иргэн бүрт “хардах” эрх бий.
Нийслэл хот 1 300 000 гаран мянган хүнтэй. Тэгвэл нийслэлд л байх 290 орчим сүм хийдүүд бий. Тэд бүгд Монгол улсад шашнаа дэлгэрүүлэх гэж “тоогоод” ирэв үү эсвэл хүн амын, уламжлал, ёс жаяг, газар зүй, газрын баялагийн судалгаа хийгээд байна уу.
Бид уламжлагдан ирсэн бөө мөргөлтэй хүмүүс. Удам судартаа байсан өвгөд маань ядахдаа эх орноо “худалдахгүй” байх гэж найдья. Тэгэхээр бидэнд харийн шашин бус өвөг дээдсийн сургааль нь илүү ойр байх болов уу.
Шашны сүм хийдүүд амьдралд цөхөрсөн нэгнийг тоогоод байгаа нь сонин санагдаад байна. Хардах эрхийнхээ дагуу хардаад ядарсан ч гэсэн иргэдээ харийн юм бүхнээс өмөөрөөд байна.
Б.Саран
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ямар их хардалт буруу ойлголт вээ. Бурханы хайрыг хүлээн авсан учраас бусдад тэр хайраар хайрлаж ханддаг юм. Хардаад өмөөрөөд байгаа хүмүүс тэр хүмүүст хэр их анхаарал хандуулж тусламжийн гараа сунгадаг вэ? Ядарсан зүдэрсэн өлссөн хүмүүс Христийн сүмд очвол хооллож ундалж хувцасладаг гэдгийг бүгд мэднэ. Хүний наймаа юу юу гэнэ вэ? Сайн судалгаатай юм бичээрэй. Сэтгэл хөдлөлөөр ингэж бичиж болохгүй шүү. Сэтгүүлч хүн байж таамгаар тийм байх гэсэн бодлоо огт мэдэхгүй судлаагүй зүйлээ ингэж бичих нь сэтгүүлчийн ёс зүйд нийцэхгүй зүйл гэж бодож байна. Судалгаатай бичээрэй. Гаж буруу урсгал гэж ч байна. Ялгаж салгаж нийгэмд зөв ойлголт өгөх үүрэгтэй хүмүүс бол сэтгүүлчид. Үүх түүхээ үзвэл бөө мөргөл ч манай үндсэн шашин гэж шууд хэлж болж байгаа ч юм уу? Тэр үгээрээ юуг хүлээн зөвшөөрөөд байгаагаа ойлгож ч байгаа юм уу?