Б.Болороо: Бид хананы цаанаас харах биш нийгэмд хүлээн зөвшөөрөгдмөөр байна
Нийгэмд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал хурцаар яригдаж байдаг ч доривтой хийсэн ажилгүй өдийг хүрсэн. ХБ хүүхэд суралцах талаар бодох нь бүү хэл нийгэмд ил гарч ирэхээсээ дотроо битүүхэн айдастай байдаг. Учир нь тэднийг гадуур явахад нь хүмүүс айж гайхсан, өрөвдсөн, шоолсон харцаар харахаар тэд өөрсдийгөө энэ нийгмээс тусгаарлаад өөртөө өндрөөс өндөр хана хэрэм босгочихдог. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг хүний тооноос хасагдаж байна гэсэн үг огтхон ч биш.
Хүний нийгэмд амьдарч байж хүн хүнээсээ айж зочдог, хүн хүнээ гадуурхдаг зүйл огтхон ч байж болохгүй. Иргэн хүн та ганцхан удаа өөрсдийгөө эдгээр хүмүүсийн оронд нэг тавиад үзээрэй. Таныг гудмаар алхаад явж байхад чинь хэн нэгэн хүн зорилгоо марттал гөлрөөд зогсоод байвал таньд ямар санагдах вэ. Хүн бүхэн дор бүрнээ нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Нийгмийн энэ хандлагыг яаж өөрчлөх вэ? Гэдэг асуултанд Түгээмэл төвийн тэргүүн Ундрахбаяр хэлэх дээ “ХБ иргэд бид өөрсдөө нийгэмд ил гарч байж энэ нийгэмд ХБ хүмүүс амьдардаг шүү гэдэг messej-ийг хүмүүс өгч байж нийгмийг өөрчилнө” гэж хэлсэн. Нэг удаадаа тэднээс айж зочиж гайхах байх. Дараагын удаа ийм хүмүүс байдаг гэдгийг ойлгох нь мэдээж. Нэг удаагын оролдлогоор юмыг сурна гэж байддаггүй. Тэд өөрсдөө бас би ХБ юм чинь чадахгүй мэдэхгүй гэсэн хүлээстэй бодлоосоо салах хэрэгтэй. Бид бусдын л адил хүн юм чинь бусдын хийж байгаа зүйлсийг хийж чадна гэдэг бат итгэлтэйгээр амьдрах хэрэгтэй. Тэднийг хүн амынхаа тооллогонд хүнээр тоолж оруулдаг хэрнээ хүн шиг амьдрах эрхийг яагаад бий болгож өгөхгүй байна вэ?.
Монгол улсад одоогын байдлаар 120 гаруй мянган ХБ иргэн амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс ХБИ-ийн хөдөлмөрийн насны иргэдийн 18.35 хувь нь л ажил эрхэлж байна гэсэн харамсалтай судалгаа байна. Үлдсэн 80 гаруй хувь нь халамжийн тэтгэвэр болох 148000 мянган төгрөгөөр амьдарч байгаа харамсалтай. Энэ хүмүүст орлогын өөр ямар нэгэн үүсвэр байхгүйг бодолцож үзмээр…
Ингээд үзхээр ХБИ-ийн хөдөлмөр эрхэлтийн асуудлыг ярихгүй байж болохгүй. Хуулиндаа албан байгуулгууд 25 хүн дутамд нэг ХБИ авч ажиллуулах тухай заасан байдаг бол энийг дагаж мөрдөж байгаа газар одоогоор байхгүй байна. Үүний талаар төрөөс хатуу хяналт тавьж энэ хуулийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Биелүүлээгүй тохиолдолд нь торгох асуудлыг биш биелүүлсэн тохиолдолд нь сайтар дэмжиж өгөх асуудлыг ярих хэрэгтэй. Мөн хөдөлмөрийн яаманд ядаж ганц ХБИ-ийн хөдөлмөрийн хэлтсийг байгуулж ажиллуулбал. Яам тамгын газар, бодлого хэрэгжүүлж ажилладаг газар нь ХБИ-ийн талаар ярьж хэлэлцэхгүй байхад өөр ямар газар эдгээр хүмүүсийн тухай ярих билээ. Хэлтэс байгуулж ажлуулдаггүй юмаа гэхэд ядаж ХБИ-ийн асуудал хариуцсан нэг мэргэжилтнийг авч ажлуулбал эдгээр хүмүүст нэмэр дөхөм болохсон.
Мөн ХБ хүүхдийн боловсролын асуудалын талаар ярихгүй байж чадсангүй. Монгол улсад нийт 6-н тусгай сургууль байдгаас ХБ хүүхдийн суралцагчидын 10 гаруй хувь нь эдгээр сургуулиудад суралцаж байна. Ердийн сургуульд суралцлаа гэхэд нөгөө нэг сэтгэлгээний хана хэрэм буюу ХБ хүүхдүүдийн талаар буруу ойлголт авч тэднийг шоолох гадуурхах үзэгдэл байдгаас ХБ хүүхдүүд анги дэвшин суралцах тусмаа сургууль хаях үзэгдэл их байдаг нь судалгаагаар гарсан.
Урд нь МУБИС-д тусгай эрхт боловсролын анги гэж нээж ажиллуулдаг байсан. Мөн 2012 онд анх удаагаа ХБИ хүн суралцагчидын сурах бичиг зохиох ажлыг эхлүүлсэн байдаг. 2013 оны Улсын их хурлын чуулганы 19-р тогтоолоор жилд 20-с доошгүй оюутныг гадаадад ХБИ талаар суралцуулхаар явуулдаг байсан. Энэ хөтөлбөрүүдийг одоогын ЗГ хэрэгжүүлбэл уул нь хэрэгтэй л юмсан. ХБИ-дэд боловсрол гэдэг бол ус агаар мэт хэрэгтэй байдаг. ХБ хүүхдүүдийн боловсрол эзэмшиж чадахгүй байгаагын гол нэг шалтгаан бол тусгай сургуулиудын орчин нөхцөл муу байгаагаас, мөн дээр нь тусгай сургуульд ажиллах боловсон хүчин олдохгүйгээс ХБ хүүхдүүд боловсрол эзэмшиж чадахгүй нийгмээс тусгаарлагдан үлдэж байна. Боловсон хүчин гэдэг маань сайн дурыхан болон тусгай сургуулийн багш нарыг хэлж байгаа юм. Сайн дурын хүмүүсийн цалин бага, багш нарын ажлын үр дүнг хянах миханизм дутмаг байгаагаас ажиллах хүчин олдохгүй байна.
Өөр нэг асуудал бол санхүү. Ямар санхүү вэ гэвэл хүнд болон хөнгөн хэлбэрийн ХБ хүүхдүүд ямар нэгэн сургуульд суралцах явцад хажуудаа заавал нэг туслагчтай байх шаардлагатай байдаг. Тэгвэл тэр асран халамжлагч ажил хөдөлмөр хийхгүйгээр хүүхдээ асрах шаардлага урган гардаг. Харин эдгээр хүмүүс маань улсаас сард 64000 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Энэ мөнгөөр яаж амьдарч болох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэглээ гээд ХБ хүүхэдтэй эцэг эхчүүд маань бууж өгөхийг хүсээгүй. Дан ганц төрийн гар харахгүйгээр өөрсдөө гар урлалын эсгий тоглоом, чихмэл зэргийг хийж эдгээрээ борлуулж өөрсдийн амьдралдаа нэмэр болсоор ирсэн.
Яагаад ХБИ-ийн асуудал бодлогын түвшинд хэрэгжиж чадахгүй байна вэ? Хэрэгжиж байгаа ч яагаад буруу тийшээ яваад байна вэ? гэвэл ХБИ-ийн талаар мэргэшсэн мэргэжилтэн судлаачид байхгүйгээс тэр юм. Судлаачдыг нь бэлтгэж гаргадаг акедимын түвшины бодлого боловсруулах чадвартай судлаачдыг бэлтгэдэг институт нь манай улсад байхгүй. Уул нь тэр боловсон хүчинг бэлтгээд гаргаад ирвэл эрүүл мэнд, сэргээн засах, эдийн засаг, олон нийтийн санаа бодол гээд ХБИ-тэй холбоотой бүхий л асуудлуудыг судлаад гаргаад ирэх юм. Ингэснээрээ нөгөө хүмүүсийн сөрөг хандлага нь аажимаар алга болж, ойлголт нь нэмэгдэнэ гэсэн үг. Дээр нь төрийн түвшинд ямар асуудлыг бодлого болгон хэрэгжүүлбэл дээр гэдгийг хөндөж гаргаж тавьдгаараа маш чухал байх юм. Дэлхий дээр нийт 7 тэр бум хүн байгаагийн Монголд 3-хан сая хүн байна. Эдгээрийн 120 мянган хүн нь ХБИ-д байна. Эдгээр хүмүүсийн эрх цаг минут секунд бүр зөрчигдөж байгаа юм.Үүнийг төр засаг минь бодолцож үзээсэй.
Г.Эрдэнэзул /FACT.MN/
URL: