Эгч нь дарга болоогүй бол Амараа юу гэх байсан бол?
Жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөөд хамгийн өндөр оноо авсан гэх мэдээллийг ТАЗ-өөс өгч байгаа юм.
Төрийн нарийны суудалд хэн суух вэ гэдэг асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Б.Амарсайханы сонгуулийн өмнө “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэж шуугиулсан бичлэгүүдийн шагнал нь түүнд ирж байна гэх мэдээлэл гарах болсон. Тэрчлэн эгч нь томилогдохоор болсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн жүжигчин Амраа эгчийг нь дарга болгоогүй бол “би юу хийчих вэ?” гэж хашгирах байсан болов уу гэх хошин зүйл яригдаж байгаа юм. Амрааг Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдох нь гэх мэдээлэл гараад байсан ч, тэр өөрөө биш харин эгч нь ийн төрийн хүн боллоо.
Дашрамд тодотгоход, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан байгаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн байна. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа Төрийн албаны зөвлөлөөс дуулгаад байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
onigoo onigoo