Феррари компани 2.2 сая ам.долларын “супер” загвараа худалдаанд гаргалаа
Дэлхийд нэртэй Феррари компани өчигдөр хамгийн сүүлд үйлдвэрлэсэн загвараа танилцууллаа. Уг “LaFerrari Aperta” машиныг “Парисын Мотор” шоун дээр танилцуулсан юм. 2.2 сая ам.долларын үнэтэй, 950 морины хүчтэй V-12 хайбрид хөдөлгүүрээр тоноглогдсон уг машиныг Формула 1-ийн машинуудаас санаа аван үйлдвэрлэжээ. Цагт 200 милл хүрэх чадалтай бөгөөд дээд талын бүхээгний хувьд хоёр сонголттой байгаа аж. 209 ширхэгийг үйлдвэрлэх бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа есөн захиалгыг аваад амжжээ.
М.Ариунцэцэг
Эх сурвалж: CNBC, Dailymail
URL: