Хэт давруу үзэлтнүүдийг Сири рүү илгээдэг этгээдийг баривчилжээ

147520576057edda80201c8“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дэмждэг хэт давруу үзэлтнүүдийг Сири рүү явахад нь тусалсан хэргээр Индонезийн цагдаа нар нэгэн залууг лхагва гарагт баривчилжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Жакарта хотын захын дүүрэгт амьдардаг Абу Фаузан гэгчийг Индонезийн терроризмтой тэмцэх хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр сэжиглэн саатуулсан байна.

Мөрдөн байцаагчид хэлэхдээ “Сири рүү явах гэж байхдаа буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Жакарта хотын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан гурван хүний бичиг баримтыг сэжигтэн Фаузан бүрдүүлж өгсөн” гэжээ. Сэжигтэн этгээд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш дээрхтэй адил гурван удаагийн хэрэг үйлдсэн байх магадлалтай аж.

Нисэх онгоцны буудлын хяналтын камерт өртөхгүй байхыг тэрбээр хэт давруу үзэлтнүүдэд зөвлөдөг байсан бололтой. Мөн хэт давруу үзэлтнүүдийг Сири рүү явуулахад зарим байгууллага мөнгөөр тусалдаг байсан байж магадгүй гэж цагдаа нар хэлэв.

“Лалын улс” бүлэглэлд нэгдэхийн тулд Индонезийн 500 гаруй иргэн Ойрхи Дорнодын Сири улсыг зорьсон байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих