Далайн давсны гайхамшигт чанар

desert09Далайн давс цус цэвэрлэж гемоглобиныг дээшлүүлдэг

Далайн давстай усанд ороход цусны найрлага шинэчлэгдэж, эд эсийг сэргээж, тархины ажиллагааг сайжруулдаг байна. Цус багадалтаас сэргийлдэг.

Бодисын солилцоог хэвийн болгож, бамбай булчирхайн системийг тогтворжуулдаг

Давстай усанд макро микро элемент /Йод, кальци, кали, магни, хvхэр/ их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр нь бодисын процесс, бие организмын гормоны системийн vр ашгийг дээшлvvлдэг. Дотоод шvvрлийн булчирхайг идэвхжvvлж, дархлааг сайжруулдаг.

Мэдрэлийн системийг бэхжүүлдэг

Далайн давсанд агуулагдах бром тайвшруулах, магни илvvдэл шингэнийг гаргах vйлчилгээтэй.

Арьсны чанар болон бүх бие организмын байдлыг дээшлүүлдэг

Далайн давстай ус иллэг хийх, тайвшруулах vйлчилгээгээр гайхамшигтай. Арьсыг зөөлрvvлж уян хатан болгодог.

Оюун ухааны хөгжил, өсөлтөд сайнаар нөлөөлдөг

Йодын агууламж бамбай булчирхай гормоныг боловсруулж, стресс, янз бvрийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Йод дутагдахад хvмvvс ажлын чадвараа алдах, сул дорой, өвчинд өртөмтгий болох нь бий.

Ханиад бронхитоос сэргийлнэ

Далайн давстай усанд байнга орвол /гэрийн нөхцөлд/ ханиад, томуунаас ямагт сэргийлэх чанартай. Мөн харшилтай хvмvvсийн арьсанд тайвшруулах vйлчилгээ vэvvлнэ. Далайн давс чимхийг авч аягатай буцалсан усанд хийж хоолойгоо зайлвал ханиад, томуунаас сэргийлэх шилдэг эм болно.


URL:

Сэтгэгдэл бичих