Хар тамхинд донтсон оддын эмгэнэлт зургууд

Хар тамхинд донтсон Холливудын оддын түүхийг та бишгүй л  сонссон байх. Мөн сүүлийн үед манай Монголын охид хөвгүүд, олны танил эрхэмүүд энэ “чөтгөр”-т дурлаад буй тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл хэдийгээр хэрэггүй зүйл гэдгийг нь мэддэг ч санаандгүй эсвэл сониуч зан, дэмий хүсэлдээ хөтлөгдөн буруу тийш халтирсан оддын харьцуулсан зургууд хүмүүст нэгийг өгүүлэх биз ээ.

 

Гэртээ ганцаараа кинонд тоглож өсвөр насны кино од болсон тэрээр хар тамищхинд орсноор карьераа алдсан юм.

Хар тамхи хэрэглэсээр  сүйдэлж орхисон царай төрхөө сэргээхээр гоо сайхны хагалгаанд орсон ч энэ нь Линдсей Лоханыг аварч чадаагүй юм.

Жүжигчин  Аманда Байнес байн байн сэтгэцийн эмнэлдэгт хэвтэн эмчлүүлдэг нь түүний хар тамхины хэрэглээтэй холбоотой.

Еминемийн хүүхдэрхүү төрхийг хар тамхи бүрэн өөрчилж сүнс шиг болгосон гэж хүмүүс ярьдаг.

Одоо бол тэрээр хар тамхи татах нь бүү хэл архи ч уудаггүй. Гэвч Анжелина Жоли Билли Бобтой амьдарч байх үед хар тамхинд донтож явжээ.

Бие болоод царай төрхөөрөө эрчүүдийн харцыг эрхгүй унагадаг байсан тэрээр хар тамхи нэлээд хэдэн жил хэрэглэсний үр дүнд ийм төрхтэй болжээ.

Дуучин Фэрги карьерийнхээ эхэн үед хар тамхитай нөхөрлөж явсанаа нуудаггүй. Түүний нүүрэнд ч хар тамхины ул мөр хангалттай үлдсэнийг зураг гэрчилнэ.

Найзууд олон ангит киноны дүрээрээ олны таниил  болсон жүжигчин Мэтью Пэрри олон  жилийн хугацаанд тэмцэж байж хар тамхинаас холдсон ч түүний царайлаг төрхийг хар тамхи ингэж өөрчилжээ.

Загвар өмсөгч Кейт Мосс гоо сайхнаа хар тамхиар арилжсан нэгэн. Үүгээр ч зогсохгүй өндөр үнэлгээтэй байсан загвар өмсөгч маань ажил мэргэжлийн хувьд тойргийн гадна үлдсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих