“Samsung” угаалгын машин дэлбэрчээ

527-1475138123_91417612_gettyimages-461061560ВАШИНГТОН. /ВВС/. “Samsung” компанийн үйлдвэрлэсэн угаалгын машин дэлбэрсэнтэй холбогдуулан тус компанийг шүүхэд өгсөн байна.

Энэ асуудлыг АНУ-ын Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комисстой хамтран хэлэлцэж байна гэж “Samsung” компани мэдэгдлээ.
“Samsung” компанийн үйлдвэрлэсэн зарим угаалгын машинууд доголдолтой байна гэж АНУ-ын Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс хэрэглэгчдэд анхааруулсан байна.
Ийм угаалгын машинууд иргэдийг гэмтээж, эд зүйлд хохирол учруулж болзошгүй гэж үзээд компанийг шүүхэд өгчээ.
Дээрх хэрэг гарахаас өмнө тус компанийн “Note 7” ухаалаг утас дэлбэрсэн хэрэг гарсны дараа тус компани уг загварын гар утаснуудаа буцаан татаж байгаа билээ.
2011 оны гуравдугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн угаалгын машинд овор ихтэй зүйл угааж байх үед доголдол гарч байна гэж “Samsung” компани болон Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс мэдэгдэв.
Асуудалтай угаалгын машинуудаар ор дэрний цагаан хэрэглэл, том эсвэл усанд тэсвэртэй зүйлс угааж байх үед гаж чичиргээ мэдрэгдэх бөгөөд энэ нь хүмүүсийг гэмтээж, эд зүйлсийг гэмтээж болзошгүй гэж Самсунгийн цахим хуудсанд бичжээ.
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих