Б.БАЯРСАЙХАН, З.МЭНДСАЙХАН, Д.ОЧИРБАТ НАРЫГ ТНБД-Д ТОМИЛУУЛАХААР САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаанаар хуралдлаа. Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
- Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын,
- Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэв.
Эх сурвалж: ТАЗ
URL: