Төрөхөөр өвдөж буй эхийг чимхэж гэмтээсэн эмчид хариуцлага тооцохоор болжээ
Төрөхөөр эмнэлэгт хүргэгдэж байсан эмэгтэйг “103”-ын эмч нар машинд төрүүлэхгүй хэмээн чимхэж гэмтээсэн гэх зураг бүхий пост цахим сүлжээгээр тархаад байсан. Энэ асуудалын талаар ЯТТ-ийн төвийн захирал С.Ариунболдоос тодруулахад “Энэ иргэн манай төвийн түргэн тусламжийн автомашинаар нийслэлийн I төрөх эмнэлэгт ирсэн нь үнэн. Бид энэ асуудлыг шалгаж байна хэмээн” хариулт хэлж байсан. Тэгвэлжирэмсэн эмэгтэйг гэмтээсэн гэх эмчийг буруу үйлдэл хийсэн хэмээн арга хэмжээ авахаар болжээ.
Тодруулбал энэ сарын 27-ны өдөр 42 настай М төрөх өвдөлт өгч, Сонгино хайрхан дүүргийн түргэн тусламжийн газарт дуудлага өгчээ. Дуудлага өгснөөс 30 минутын дараа түргэний эмч А ирсэн байна. Тус эмэгтэй охин О-гийн хамт түргэний машинаар Нийслэлийн Өргөө амаржих газар буюу Нэгдүгээр төрөх рүү хүргэгдэх явцад хүчтэй өвдөлт өгч, түргэний эмчид хэлэхэд эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан чимхэж эхэлсэн аж.
Ингээд Нэгдүгээр төрөхөд хүргэгдэж үзлэгийн өрөөнд орж орон дээр гарахад хүүхдийн толгой аль хэдийнээ цухуйсан байжээ.
URL: