Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

10Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Харин сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болж, 19-ны өдөр сонгууль болох юм. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. Харин нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих