НАМУУДЫН НАМРЫН ӨНГӨ
УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийх учиртай. Түүнээс өмнө буюу аравдугаар сарын 1-нд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн өмнө хоёр том нам болох AH, МАН дотроо ил далд бужигнаж байна аа. Харин УИХ-ын сонгуулиар “бут ниргүүлсэн” жижиг намууд жаахан “амь орж” эхэлж байх шиг байна. Гэхдээ одоохондоо дарга нар “жиргэж” эхлээгүй л байгаа юм. Аравдугаар cap гараад, сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хэвлэлийн хурлаа хийгээд л жив жив гэцгээх байлгүй дээ, жижиг намын том дарга нар.
МАН-ынхан Төрийн нарийнаа булаацалдаад завгүй
МАН-ынхан төрийн эрх авснаас хойш л бужнгнаж эхэлсэн. Засгийн газрын томилгоо явах үед зарим гишүүд нь нэлээд бухимдаж, түүнийгээ сонин хэвлэлээр ил цацсан. Сүүлдээ бүлэг дээрээ хуралдаж, сонин хэвлэлээр элдэв зүйл ярихгүй байх тушаал томчууд нь өгснөөр дундчууд нь “амаа татсан” байх. Гэхдээ л МАН-ын доторх “алаан” одоо ч үргэлжилж байгаа. Тэд өөрсдийгөө элдэв фракцгүй, нэгэн цул нам гээд л байдаг. Гэтэл ердөө л томилгоон дээр ямар олон бүлэг фракцитай нь мэдрэгдээд байна. 10 хэдхэн яамны Төрийн нарийн дээрээ тохирч чадахгүйг харахад үнэн бололтой. Сураг сонсох нь ээ бүлэг, фракци нь ч биш толгойтой болгон өөрийнхөө хүннйг оруулах гээд хөөрхөн “тулаан” өрнүүлж эхэлсэн юм байх. Сая сонгуулиар өөрийнх нь төлөө ажилласан хүмүүсээ ажилтай болгох хүсэл гишүүн болсон хүн бүрт байгаа нь мэдээж.
Одоохондоо “дайн”-д хэн ялах нь тодорхой биш байна. Уг нь МАН-ынхан аль хэдийнэ бүх яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг томилж, ажил урагшлах байв. Гэвч тэдэнд улс орны ажил урагшаа явах, төрийн алба жигдрэх энэ тэр огт хамаагүй бололтой. Дотроо тохиролцоонд хүрч, өөрсдийнхөө хүнийг томилтлоо Төрийн нарийн бичгийн даргын суудлыг хоосон байлгаад байх шинжтэй. Албан тушаалын “дайн”- аас өөр бужигнаан МАН-д алга. Тэд орон нутгийн сонгуульд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа гэх. Гаднаас харахад. Ялбал тэр л биз. Харин сөрөг хүчнийхэн илт ялаад, дүүрэг, сумаа авчихвал дөрвөн жилийн дараа “Бид хамтарч төр барьсан. Хэдийгээр манай нам УИХ-д олонхи байсан ч орон нутагт өөр нам ажилласан. Энэ чинь хамтарч байгаагаас ялгаагүй” гэж хэлээд сууж байхаар төлөвлөсөн ч байж болох.
АН-ынхны “дайн” үргэлжилсээр
Ардчилсан намынхан цаг үргэлж л нэгнээ шүүмжилж, элдэв юм ярьж байдаг уламжлалтай. Түүнийгээ ардчилал, ил тод байдал гэх мэтээр өмгөөлнө. Тэгвэл Ардчилсан намынхны ардчилал ойрын үед хэрээс хэтэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэдэн биенээ хэмлэж, хэмх нүдэж байна. Нэг үгээр хэлбэл, багахан “тулаан” нь дээд цэгтээ хүрч, “дайн”-ы байдалд шилжчихлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өөрийн бичсэн нийтлэлээ сонинуудад тавьж, цахим сайтуудаар тараалаа. Түүний хардаж байгаагаар бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өөрийнх нь эсрэг МАН-тай хүч хавсран дайрч байгаа гэх.
Нөгөө талаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “дайн” одооноос эхлэн өрнөж байгааг хэн хүнгүй ярьж байна. Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН- aac өрсөлдөх магадлалтай. Хэрв өрсөлдвөл ялалт байгуулах магадлал бүр ч өндөр гэдэг. Харин МАН-aac одоогийн УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөх болов уу. Тиймдээ ч М.Энхболд даргын хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай хүнийг эртнээс “зайлуулах” гэж үзэж байна гэж хардах хүмүүс бий. Ядаж байхад намын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн дараа “Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа үүрч, ажлаа өгнө” гэх утгатай зүйл ярьчихаад хэлсэндээ хүрэхгүй байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сарын турш АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж, шинэ даргаа томилох гэж оролдоод чадаагүй. Бас л фракци хоорондын зөрчил, эрх ашгаас үүдээд даргаа шинэчлэх ажил урагшлахгүй байна.
Дээрээс нь намын дарга асан З.Энхболд суудлаа тийм ч амар тавьж өгөх хүсэлгүй байгаа нь зөрчлийг улам дэвэргэж байгаа. Ингээд л орон нутгийн сонгууль дөхөж байхад фракци хоорондын “дайн” нь улам ширүүсч, даргын суудлын төлөөх булаалдаан туйлдаа хүрч байна. АН-ын гэсэн сэтэртэй бүхэн шинэчлэл ярьж, сонгуульд ялагдсан шалтгааныг Зи даргад тохож, намын даргын суудлын төлөө зүтгэсээр л. Энэ бүх толхилцоон нь АН-ынхан өөрсдөө “булшныхаа нүх”-ийг ухаж байгаагаас ялгаа алга. АН угаасаа л бужигнаантай нам. Одоо ч бужигнаж л байна. Ганц авах юм нь тэд орон нутгийн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа сурагтай.
Жижиг намуудын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарлаа
УИХ-д өрсөлдөөд “өвдөг шороодсон” нөхдүүд бүгд орон нутагт “зодоглох” нь тодорхой. Ядаж намын дарга нар нь ч гэсэн дүүргийн ИХ-д сууж авахыг хүсч байгаа биз.
УИХ-ын сонгуулиар “няц гишгүүлсэн” жижиг намууд “амь орж” эхэллээ. Гуравдагч хүчин гэх сүртэй тодотголыг өөртөө өгчихөөд байсан МАХН-ынхан ч бас сүйрчихээгүй гэдгээ орон нутгийн сонгуулиар харуулах бололтой. Ямар ч байсан ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮН, АН-МАХН-ын ‘Төв нутаг”-эвсэл гэсэн жижиг намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр бүртгүүлсэн байгаа. Хамаг нөөц бололцоогоо шавхаж УИХ-д өрсөлдөөд бүгд ялагдсан. МАХН-аас О.Баасанхүү гялтайсныг эс тооцвол. Тиймээс УИХ-д өрсөлдөөд “өвдөг шороодсон” нөхдүүд бүгд орон нутагт “зодоглох” нь тодорхой. Ядаж намын дарга нар нь ч гэсэн дүүргийн ИХ-д сууж авахыг хүсч байгаа биз.
Ийнхүү сонгууль дөхөхөөр л нэр дуулддаг намынхан сүүлийн хоёр cap сураг нь тасарсны эцэст гарч иржээ. Жижиг намын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарч, хоёр том намыг муулах ажилдаа орох нь ээ. Харин үр дүн хэрхэхийг бид таашгүй.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
URL: