Нийгмийн сэтгэлзүйг эмнэх үүргийг ТӨРӨӨС НЭХЬЕ

111111111111111hhhXap бараан мэдээ, мэдээллээс өөрийгөө чөлеөлж, өнгө будаг сүлэлдсэн гоё ганган утга агуулгыг сонирхоё гэхнээ бодит байдал та биднийг татаж чангаах нь олонтаа. Энэ долоо хоногт олон нийтэд ил тод болсон мэдээлэл ч үүний нэг нь. “Нууц амрагийнхаа долоон настай хүүхдийг нь хүнээр хөнөөлгөжээ” гэдэг мэдээ. 1992 оны хоёр настай охинтой залуухан эмэгтэй энэ хэргийг захиалсан бөгөөд захиалгыг 1998 оны хүүхэд үйлджээ. Зорилго нь, аавтай нь суух…

Аль ч талаас нь бодсон итгэж өгөмгүй энэ мэдээлэл үнэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин иргэд бүрэн дүүрэн итгэсэн эсэх нь эргэлзээтэй. Цочирдох, айх, гайхах сэтгэл зүй дийлж байгаа болохоор тэр байх. Тэгвэл одоогоос жил гаруйн өмнө мөн л нөхрийнхөө дөрвөн настай охины амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан… Энэ мэтээр тоочоод байвал урт жагсаалт гарна. Гол нь энэ бүхний учир шалтгааныг зөвхөн гэмт хэрэгтэнд тохож, түүнд ялын хүндийг өгснөөр асуудалшийдэгдчихдэг гэж хараад байгаа нь дараа дараагийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байгаа гэлтэй. Нэг ёсны иргэд болон нийгмийн сэтгэл зүйг анхаардаг, судалдаг, эмнэх арга замыг нь тодорхойлдог төрийн бүтэц гэж алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүйг эмнэхгүйгээр гэмт хэргийг бууруулах, хүмүүсийн аймшигт санаа бодлыг таслан зогсоох боломжгүй гэдгийг төр ч, хувийн хэвшил ч, бүр иргэд ч өргөн утгаар нь олж харахгүй байгаа нь харамсалтай хэрэг.

Тэгвэл энэ бодолд хөтлөгдөн мэдээ мэдээлэл, судалгаа эрж хайхад “Нийгмийн гажуудлын шалтгаан сэтгэл зүйтэй холбоотой” гэдэг саналыг сэтгэл зүйч Ц.Зэсэнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад 2013 онд бичиж, хүргүүлж байсан байх юм. Тэрбээр “Хүмүүсийн сэтгэлзүйн боловсролын дутмагаас болж манай орны ард түмний дунд аз жаргалын дутагдлын хурц хам шинжүүд илэрч байна. Үүнийг жил ирэх тусам хүн амын дунд амиа хорлох, архидан согтуурах үзэгдэл улам бүр олширч байгаагаас олж харж болохоор байна. Энэ үзэгдэл бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг хүртэл түлхүү хамрах болжээ. Иймээс төр засгаас масс буюу нийгмийн сэттэл зүйд илт нөлөөлөхүйц сэтгэл зүйн ач холбогдолтой алхмуудыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн анхааруулсан. Харамсалтай нь түүний иргэдийг стрессээс хамгаалах, санаа бодлыг нь зөв чигт чиглүүлэхэд тер үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэдэг саналд хэн ч хариу өгөөгүй. Тодорхой арга зам эрэлхийлснийг нь ч хэрэгжүүлээгүй. Ядаж л ‘Төр засгаас масс буюу нийгмийн сэтгэл зуйд илт нөлөөлөхүйц сэтгэл зүйн ач холбогдолтой алхмуудыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэдэг өгүүлбэрт нь ач холбогдол өгч үндэсний сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ам нээсэн бол аймшигт гэмт хэргүүдийн гаралтыг бууруулах байсан ч юм билүү хэн мэдлээ. Найдвар бөхөөгүй гэдэг утгаар хандвал шүү дээ.

Учир нь, сэтгэл зүй гэмт хэрэг хоёр шууд хамааралтай гэдгийг социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг
“Нийгмийн сэтгэл зүйн хямрал хийгээд гажуудал” гэх өөрийн илтгэлдээ хангалттай нотолж өгсөн байдаг. Тухайлбал, “Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байх нь “гаднаас” ирж буй ачааллыг даах чадварыг доройтуулдаг. Сэтгэл зүйн дарамтгай, хямралтай хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханах чадвараа алддаг. Ингэснээр өөрт байхгүй зүйлээ хүсэмжлэх, богино хугацаанд баяжих хийсвэр ойлголт бий болсноор хууль зөрчих, гэмт хэрэг хийх сэдэлтэй боддог” гээд энэ нь 2011 онд гарсан гэмт хэргийн тоо жил ирэх бүр 2-3 мянгаар өсч байгаа нь үүний нотолгоо болохыг дурьдсан байна. Мөн нэрт социологич Н.Смелзерийн “Хүмүүсийн зан төлвийг үнэлэх шалгуур зөрчилтэй байх болон засаглалын зүгээс тавьж буй хяналт сул байх нь гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлдөг” гэсэн өгүүлбэрийг ч илтгэлдээ хэдэнтээ онцолсон.

Түүний илтгэлийн бас нэг гол утга нь гэр бүл болон салалт. Энэ талаар “Сүүлийн үед гарч байгаа нийгмийг цочроосон хэрэг явдал ихэвчлэн гэр бүлийн хүрээнд гарч байгаад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Нийгмийн сэтгэл зүйн хямрал, тогтворгүй байдал нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, салалт жилээс жилд өсөж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлд хажуугаас буюу нийгмийн зүгээс үзүүлэх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэнээр гэр бүлийн дотно харьцаа алдагдаж, архидан согтуурах, араар тавих, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг, гаж үзэгдлүүд даамжирч, гэр бүлийн харьцаанд ан цав гарч олон гэр бүл салж сарниж байна” гэж оношлосон. Гол нь гэр бүлийн хүрээнд гарч буй гэмт хэргийн сэдэл нь өөрөө нийгмийн сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй гэдгийг сэтгэл зүйч, социологчид ийн анхааруулсаар байжээ. Гэтэл төр засаг энэ талаар ямар ч санаачилга гаргаагүй. Ер нь гаргах эсэх нь ч эргэлзээтэй.

Тэр ч бүү хэл өнөөдрийг хүртэл ганцхан Шар хадны эмнэлэгт буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд л албан ёсны сэтгэл зүйн эмчилгээ хийдэг. Энэ талаар тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан дарга О.Ганчулуун “Хотын чимээ шуугианаас болж хүмүүс стресст орох нь элбэг. Харин сүүлийн үед хот гэлтгүй нийгмийн асуудлуудаас болж манай эмнэлгийг зоригсод олширсон. Жишээлбэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь гол эх үүсвэр нь болж байна. Ихэвчлэн нойрны эмгэг, архаг ядаргаа, архинд донтох зэргээс болж ядаргааны тасаг их ачаалалтай ажиллаж байгаа” хэмээн учир байдлыг тайлбарласан. Мөн зайлшгүй энэ чиглэлийн шинэ төрөлжсөн эмнэлгийг нэмж барих хэрэгтэй гэдэг саналыг салбарынхан нь гаргадаг ч төр засгаас нааштай ам нээсэн нь үгүй. Ийм байхад хүнд ноцтой гэмт хэргийн мэдээлэл уншсан, дуулсан төдийхнөөр та бид өерсдөө стресстээд үлдсээр байх нь.

Гол нь энэ бол хөрш айлын эс бол сэтгэл зүйн эмгэгийн золиос болсон ганц гэр бүлийн асуудал биш юм. Бүхлээрээ социологчид, сэтгэл судлаачдын үгийг төр анхааралтай сонсож, төр бодлогоор дэмжихгүй бол эцэстээ үүнийг эмнэх ч аргагүй болохыг үгүйсгэх аргагүй. Иймд дахин нэг баримтыг хүргэе. Энэ нь эдийн засгийн хямрал иргэдийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг тухай юм.

Үүнийг гэрчлэх, батлах улс нь Грек орон. Эдийн засгийн хямралаараа дэлхийд тэргүүлж, Европын холбоог бүхэлд нь цочроосон тус улсад амиа хорлолт хэрээс хэтэрсэн байдаг. 2007 онд тус улсын хэмжээнд амиа хорлосон 328 тохиолдол бүртгэгдсэн бол 2011 онд 477 болж өссөн. Харин 2012 оноос хойш жил бүр 45 хувиар өссөн гэдэг үзүүлэлт байгаа. Үүнийг судлаачид бүхэлд нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй сэтгэл гутралаас болсон гэдгийг хэлж, ярьж байгаа нь олон. Өөрөөр хэлбэл нөгөө л сэтгэл зүйн эмчилгээ, сэтгэл зүйн бодлого Грек улсад дутсан гэсэн үг. Тиймээс ийм бэлээхэн жишээ байхад Монголын төр эдийн засгийн хямрал, тоон үзүүлэлт ярьсаар иргэдийнхээ сэтгэл зүйг орхигдуулсаар байж болох уу. Тэр хэрээр аймшигт хэрцгий гэмт хэргийн гаралт ихэсч, золиосонд нь гэмгүй хүний алаг үрс амь эрсдсээр байх уу… Үүнд хэн хариулт өгөх ёстой вэ. Ерөнхий боловсролын сургуульд албан ёсны орон тоо бүхий нийгмийн ажилтан гэсэн уралдаан тэмцээн зохион байгуулах үүрэгтэй гэж өөрийгөө итгэсэн нэг мэргэжилтэн энэ бүх үүргийг дангаараа үүрнэ гэж байхгүй. Хувийн сэтгэл зүйн төвүүд ч дөнгөхгүй. Тиймээс л гэмт хэргийн сэдлийн учир шалтгааныг нэгд нэгэнгүй мэдээллэхээсээ өмнө сэтгэл зүйн эмчилгээг төр бодлогоор хийдэг цаг иржээ. Үүнийг тусад нь хариуцах төрийн яам байгуулсан ч яагаад болохгүй гзж. Ердөө л гурван сая хүнтэй Монгол Улсад иргэнээс нь өөр үнэт баялаг байхгүй гэж үзвэл үүнээс өөр арга зам үлдээгүй байж болох. Эс бол сэтгэл зүйн эмгэгтэй, эмгэгээсээ үүдэж гэмт хэрэг хийдэг эрхийг нь төр өөрөө нээсэн болж хувирах гээд байгаад асуудлын гол нь оршсоор байх биз ээ. Үүнээс өөр муу хувилбар гэж үгүй биз ээ.

ЖИЧ: Too боддог улстөрчид олон байгаа шиг иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилдаг улстөрчид олон болоосой. Энэ нийгмийн шаардлагыг олж харж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан улстөрчийн улс төрийн амьдрал ч урт удаан үргэлжлэх боломжтой гэдгийг сануулья. Мөнгө яриад, мөнгөө Монгол төрийн бодлогын гол багана гэж итгэсээр байтал тань нийгмийн сэтгэл зүйн гутрал таныг мөнгө ярих эрүүл ухаантай хүнгүй ч болгох юм билүү. Үүнийг үгүйсгэх аргагүйд шалтгаан норшиж байгаа нь харамсалтай биш гэж үү.

 

 

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих