Энэ өдрийн зурхай /2016.09.29/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29. Бархасвадь гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй мэнгэтэй хөх бар өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага:Сэрэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэргийн хүрээ өргөжин тэлж, шинэ танил, найзууд амьдралд тань орж ирэх нь. Удирдлага, олон нийтийн байгууллага, хууль эрхийн байгууллагуудад хандахад таатай өдөр. Зөн билэг тань хүмүүсийг танихад, болгоомж, овсгоо, хянамгай байдал тань удирдлага, түшмэдтэй харилцан ойлголцлоо сайжруулахад тусална. Албан тушаал ахих сайхан боломж нээгдэнэ. Та тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болно.
ҮХЭР (4/20-5/20)
Эрүүл мэнддээ анхаар. Аваар осолд өртөх, зүрхний шигдээс тусах, гэмтэж бэртэх магадлалтай. Ажилдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй. Үүний оронд хуучин төлөвлөгөөн дээрээ ажиллаж, эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Найз нөхөд тань таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Авхаалжтай өдөр. Таны санхүүгийн байдал ямар ч нөхцөлд байсан шинэ төлөвлөгөө гаргахаас эмээх хэрэггүй. Нүд тайлж юм үзэх гэсэн хүсэл эрмэлзэл таныг жолоодох бололтой. Төлөвлөгөөгөө одооноос гаргаж энэ бүгд биелнэ гэдэгт бат итгэх хэрэгтэй. Харь хүмүүстэй холбоотой байх нь танд сайнаар нөлөөлөх байх. Хэрэв та импорт, экспортын бизнес эрхэлдэг бол шинэ танилын хүрээ их нэмэр болно. Сурч мэдэх зүйлс чамлахааргүй их учир бизнес уулзалтын дараа цагийг хамтдаа өнгөрөөхөөс бүү татгалзаарай. Ажил алба, нийгмийн хүрээндээ өөрчлөлт хийж болох ч хувийн хүсэл эрмэлзлийг өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ эрх ашгийн дээгүүр тавих нь зохисгүй юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тайван өдөр. Бизнес болон хамтарсан хөрөнгө энэ өдөр өснө. Чухал асуудлыг хамтдаа шийд. Учир нь та асуудлыг олон талаас нь харж чадна. Багаар ажиллах нь танд давуу талыг авчирна. Хэрэв та тушаал дэвшихээр хүсэлт гаргаж байгаа бол энэ талаар туршлагатай нэгнээс асуу. Та үнэтэй зөвлөгөөг авна. Санаанд таалагдахгүй ажлаа бүү сонгоорой. Хэрэв та хоолны дэглэм барьдаг бол хангалттай илчлэг зүйл хэрэглэж байгаа эсэхдээ анхаарал тавь.
АРСЛАН (7/23-8/22)
Төвөгтэй өдөр. Үнэнч бөгөөд найдвартай нэгэн байх хэрэгтэй. Ирж буй хэдэн өдрийн турш бүтэхгүй зүйлээр оролдож, шинэ эсвэл өөрчлөлт авчрах зүйл эхэлснээс хуучин төсөл, үйл ажиллагаагаа явуулах нь дээр байх болно. Ямар ч ажил хийсэн гэлээ бүх зүйлийг ном ёсоор нь хийх хэрэгтэй. Дөт зам хайх нь бүтэлгүйтэлд хүрэх эрсдэлийг л ихэсгэхээс цаашгүй. Нөхцөл байдлын бүрхэг байсан талыг илрүүлж, илчлэх тохиолдол гарч болох юм. Хувийн эд зүйлдээ хямгатай байх хэрэгтэй. Маш их үнэ цэнэтэй зүйл чинь алга болох, хаа тавьсан нь мэдэгдэхгүй байх эсвэл бүр хулгайлагдаж болох юм.
ОХИН (8/23-9/22)
Сөргөлдөөнт өдөр. Хэрэв та тайван биш байгаа бол өөрчлөлт хийх шаардлагатай зүйлд эрч хүчээ зарцуул. Уйтгартай байдлаас болж гэртээ хямралтай байна. Гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь аз жаргалтай байлгах зүйлийг төлөвлө. Нийгмийн бүлэг, клубийхнээс болж санхүүгийн асуудал үүсч магадгүй. Өөрчлөлт хийх шаардлагатай ч залхаж болохгүй. Амлалтаа биелүүлэхэд төвөгтэй тул амлалт өгөхдөө болгоомжтой бай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таны найз нөхдийн харилцаа болон итгэл үнэмшилд өөрчлөлт авчрах болно. Таны харилцааны чадвар дээшлэх бөгөөд энэ нь шинэ найз нөхөдтэй болж, чухал хүмүүстэй холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ. Таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Орой театрт жүжиг, балет концерт үзэх нь амралтын өдрийн гайхалтай эхлэл болох болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Туршилтын өдөр. Өөр соёлтой хүнтэй шинэ романтик харилцаа үүсгэх нь харилцааны чадварыг тань шалгана. Тэдний юу хэлэхийг бүү сонс. Гэхдээ дохионы хэлийг ажиглаж, бусдыг ойлгохын тулд юу хийдгийг нь ажигла. Зарим нь гадаад руу аяллаар явахаар төлөвлөж байгаа бөгөөд бүх бичиг баримт, тиз, даатгал зэргээ давхар шалга. Танихгүй газар толгой эргүүлсэн юм тохиолдохыг алийг тэр гэхэв. Тухайн нөхцөлдөө дасахыг хичээгээрэй. Оюутан сурагчид оюутны зөвлөлд орох санал хүлээн авах бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж гарч байна.
НУМ (11/22-12/21)
Азтай өдөр. Бизнесийн нөхөрлөл энэ өдөр тусгагдана. Энэ өдөр сэтгэл ханамж амжилтад хүргэх хүнтэй нөхөрлө. Та дайснаа ч уруу татаж чадна. Аливаа саад хязгаарлалтыг энэ өдөр давна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь үнэлэхийн аргагүй ашигтай байж болно. Нийгмийн үйл ажиллагаа танд шинэ хүнтэй уулзан харилцаа холбоогоо тэлж, үзэл бодлоо дэлгэхэд тусална. Хэт баярлаж зугаацах нь аваар осолд хүргэж болзошгүй. Тиймээс та гэртээ тайван цагийг өнгөрөө.
МАТАР (12/22-1/19)
Ухаалаг байх өдөр. Өнөөдөр та маш их ярих болно. Зөв үг олж хэлэх амархан байх тул ах дүү, хөрш, чухал хүнтэйгээ хэлэлцээрт хүрэх ба тэдэнд ч мөн энэ таалагдана. Бизнес болон хуулийн үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Өөрийн ядаргаатай санхүүгийн асуудалтай орооцолдсоор байвал гарз хохирол учрахаас өмнө ялгаж, цэгцэлж чадна. Хэрвээ танд оюун бодлоо тайвшруулах хэрэг байгаа бол спортын эсвэл биеийн хүч шаардсан үйл ажиллагаа хийхэд л болоо. Гэрээсээ гадуур хоол иднэ гэдэг энэ өдрийн хамгийн төгс шийдвэр байна.
ХУМХ (1/20-2/18)
Хэдийгээр таны энерги ердийнхөөс доогуур байж болох ч эрүүл мэндийн асуудлаа нухацтай эмчлүүлэх хэрэгтэй. Ухаан санаа чинь хол яваа мэт сэтгэгдэл төрж магад. Өөрийгөө хэн бэ гэсэн асуултад тодорхой хариулт өгч чадахгүйдээ таны сэтгэл хямрах болно. Хүмүүст итгэх хэрэгтэй болвол болгоомжтой байх хэрэгтэй. Хуурах хандлага гарч болзошгүй. Хайртай хүнээ өргөмжлөх гэсний хэрэггүй. Хэсэг хугацааны дараа тэр таныг мэхэлсэн юм уу эсвэл тэр бусад хүмүүсийн адил л өө сэв, алдаа дутагдалтай нэгэн гэдгийг та олж мэдэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өглөөгүүр түр амсхийж, ойр зуурын ажлаа дуусган, аливаа гэрээ, бизнесийн хэлэлцээгээ эцэслэ. Өнөөдөр та шинэ төлөвлөгөө, төслийн санаачилга гарган, бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд тохиромжтой. Одоо хэдий сайн бэлдэн, төдий хэрээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Хэрвээ чадвал өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Үгүй юмаа гэхэд ядаж цэвэрлэгээ хий. Дараа нь хувцасны шүүгээгээ өөрчлөн, шинэ загварын хувцас нэм. Танд яг л баян болсон юм шиг санагдана.
URL: