С.Долгорсүрэн: Шүлэг бичдэг хүн бусдаас арай өөр сэтгэх ёстой

12647117_1735084036725066_2188553726658932536_nЗалуу яруу найрагч, бас ч үгүй чамгүй уран бүтээлч Сандагдоржийн Долгорсүрэн Хархорин сумын Орхон Цогцолбор сургуулийн 12 дугаар ангид суралцдаг юм. Улс аймгийн олон шагналтай шүлэгч охин саяхан өөрийн гэсэн шүлгийн номоо хэвлүүлжээ. Долгорсүрэнтэй би түүний хүсэл зорилго үеийнхнийгээ манлайлж яваа амжилтын талаар цөөн хором ярилцсан юм.

-Сайн байна уу? энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа чиний уншдаг Монголын яруу найрагчдаас эхэлье…

-Заа миний уншдаг ном зохиол, зохиолчдоос дурьдахад Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдэд их дуртай үг сонголт нь ч тэр хамгийн гол нь гаргаж байгаа санаанууд нь хүмүүст аливааг ойлгуулж ухааруулсан уншихгүй байхын аргагүй… Юмыг эсрэгцүүлж төрсөн ба үхсэн, нэг нь нэмэгдэж байхад нөгөө нь хасагдаж байгаа зэргээр бичдэг нь бусад зохиолчдоос Лхагвасүрэн гуайг онцгойруулдаг юм болов уу гэж санагддаг. Анх уншиж байсан шүлгийн ном бол Б. Явуулхулан “Мөнгөн хазаарын чимээ”, Д.Пүрэвдоржийн “Хөх үндэсний гал”, зэрэг номыг уншиж ирсэн. Хамгийн сүүлд Л. Өлзийтөгс “Үгсийн шуурга” номыг уншсан.

- Номыг тань уншиж байхад “Талийгаачдаа өргөх шүлэг” анхаарал татаж байлаа. Гарчиглаад сууж байхад их зүйлийг бодогдуулж байсныг нуух юун. Энэ шүлгийнхээ талаар яриач…

-Ер нь бол өөрийгөө олон талаас нь харуулахыг хүссэн. Яруу найргийн ном гэхээрээ л энэ ертөнцийн гоё сайхан бүхнийг харуулах албагүй. Бидний эргэн тойромд үргэлж үнэн худал 2 тал байдаг болохоор бүхий л талыг хамарч бичихийг зорьдог. Орчин үед хүмүүс сэтгэлгээ логик давамгайлсан шүлэг сонирхдог болсон юм шиг… тийм болохоор би уламжлалт бичлэгийн хэв маягийг эвдэж өөрөөр бичихийг хичээдэг.

-”Тэр нэгэн зун” номын нэр, гадаад үзэмж гээд эвтэйхэн хосолсон харагдаж байна. Номынхоо нэрийг хэрхэн сонгож өгсөн бэ?

- Баярлалаа, Шүлгийнхээ нэрээр нэрлэсэн. “Тэр нэгэн зун” гээд энэ шүлгээрээ Д.Нацагдоржийн мэндэлсэний 110 жилийн ойд зориулсан “Хүрэл тулга” улсын яруу найргийн наадмаас тэргүүн байрыг авсан.

- Чиний хувьд ямар үед шүлэг бичмээр санаггдаг юм бэ?

- Нэг зүйлийг хараад энийг ингээд бичиж болох юм байна гээд л тэр даруйдаа үзэг, дэвтэрээ аваад л бичдэг дээ. Ер нь яг ийм тийм үед гээд байдаггүй. Онцгой, сонин сонирхолтой, гойд, жирийн нэг зүйлийг ч бичмээр санагддаг. Тэрнээс биш нээх сайхан амралтын ч юм уу? Гэмээр орчин бүрдүүлээд л цаг зав гаргаад бичнэ гэвэл энэ насандаа шүлэг бичихгүй байх…Хэрвээ ингэж бичвэл баригдмал нэг сэдвийн хүрээнд л бичигдэж хайрцагандаа эргэлдсэн л шүлэг болно.

-Чамд яруу найрагчдаас хэн нэгэнтэй нь уулзах завшаан тохиолвол хэнтэй уулзах вэ?

-Б.Лхагвагсүрэн, П.Бадарч, Ц.Хулан, Б.Ичинхорлоо гээд л маш олон зохиолчид байнаа.

-Ц.Хулан гэхээр түүний шүлгүүдэд нь их дуртай байх. Тэрээр “яруу найрагчид үргэлж ганцаардлаар дуусдаг” гэж хэлсэн. Чинийхээр энэ үгийг юу гэж боддог юм бол…

-Би бол тэгж боддоггүй. Шүлэг бичдэг хүн бусдаас арай өөр сэтгэх ёстой. Бусдад өөрийнхөө нээж, хэлэх гэснээ шүлгээрээ хэлж дотоод ертөнцөө бусдаас илүү уудалж чаддаг хүмүүс шиг санагддаг.

-Номоо гаргаж хэвлэлтэнд өгөхийн тулд ах , эгч таньдаг хүмүүсээс их туслалцаа хүссэн гэж ярьж байсан…

-Тиймээ би өөрөө таньдаг таньдаггүй хүмүүстээ уулзаж явсан. Тэд нар маань надад маш их тусалсан болохоор өөрийн гэсэн шүлгийн номоо хэвлүүлж чадсан. Бусад хүмүүсийн хувьд нээх асуудал биш ч гэлээ надад бол хүндрэлтэй л байсан…

-Удахгүй төгслөө ямар мэргэжилтэй болох гэж байна

- Сэтгүүлзүй талдаа их сонирхолтой. Цэцэрлэгт байхаасаа уран уншлага гээд л уншиж ирсэн болохоор.

 

 С.Долгорсүрэн: Шүлэг бичдэг хүн бусдаас арай өөр сэтгэх ёстой

С.Долгорсүрэн: Шүлэг бичдэг хүн бусдаас арай өөр сэтгэх ёстой

 

 

 

 

Тэр нэгэн зун

Өглөөний наран шүүдрийн дусалд унаж

Өнгөт энэхэн орчлонгийн гоо үзэмж дзэлгэрнэ

Илүү гэрийн дотроои эмэг эх уулгалж

Эргэнэгт тавьсан нэрмэл хөл ургажээ гэж үглэнэ

Тэр нэгэн зун

Үд дундын наран газар буцалган төөнөж

Өрхний хошлуулдсан зайгаар бяцхан жаалуудтай сүлжилдэнэ

Гэрийн шуусан хаяагаар саахалтын айл зэрэглээтэж

Гэмгүй өвөө гуйвасхийн уяаны зүг алхална

Тэр нэгэн зун

Амгай шаргих дуунаар айлын бүсгүй догдолж

Агсам хүлэгтэй холын ахыг хүлээнэ

Арван тавны сар шиг дүүрэн хоёр нүдээ

Аяар аяархан анивчиж, амрагийн болзоондоо яарсан

Тэр нэгэн зун

Үдшийн тэргэл саран тооноор тусан мэлтэлзэхүй

Үлгэр домгийн яриа гэрийн дотор хүүрнэлдэж

Үүлэн зайгаар харвасан ганцхан одны туяанд

Өнөөх үлгэрийн баатар зүүдэн дундаас амилсан

Тэр нэгэн зун

Тэргэл мөнгөн сарыг аргамжаад хоносон

Тэртээх цаст уулыг хоймортоо залчихсан

Цэцэг алагласан нугыг үүдэндээ дэвсчихсэн

Цэлмэг хөх тэнгэрийг тоонондоо мөнхөлчихсөн

Тэр нэгэн зун

 

 

Н.Гэрэлтуяа

BOLOD.MN


URL:

Нэр: z Огноо: 8 October 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан

Нэр: Нарангарвуу Огноо: 28 February 2018

Маш гоё сэтгэлд хүрсэн шүлэг байна амжилт хүсье

Сэтгэгдэл бичих