ГХЯ: БНСУ-д зорчихдоо баримт бичгийн бүрдлийг сайтар хангахыг анхаарууллаа

3581

Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Cүүлийн үед манай улсын иргэд Чежү хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баримт, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна. Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг ГХЯ-наас зөвлөж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих