52 жил үргэлжилсэн дайн зогсоно
Колумын Засгийн “Фарк” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулж, 52 жил үргэлжилсэн дайныг зогсоохоор тохиролцов. “Фарк” бүлэглэлийн толгойлогч хэдэхдээ “Бид сөргөлдөөнийг зогсоохыг хүсч байна. Бид хэтэрхий удаан сөргөлдлөө. Би ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж байна. Та бүхний сэтгэлд хар толбо бий болсон гэдгийг мэдэж байгаа. Бид гэрээгээ хэзээ ч зөрчихгүй” гэжээ. Энэхүү үйл явдлын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Та бүхэн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Өнөөдөр байгуулсан гэрээ олон зуун жил хүчин төгөлдөр хэрэгжээсэй гэж хүсч байна” гэлээ. Энхийн хэлэлцээрийг байгуулах үеэр НҮБ болон Латин Америкийн орнуудын удирдлагууд оролцсон аж. Хоёр тал өнгөрсөн долоодугаар сард байгуулсан гэрээгээр “Фарк” бүлэглэлийнхэн галт зэвсгээсээ татгалзсан билээ. Хагас зуун жил үргэлжилсэн дайны үеэр 260 мянган хүн амиа алдаж, 6.2 сая хүн эх орноосоо дүрвэжээ.
amjilt.com
URL: