Мөнгө “мөлжиж”, “мурьж” сурсан Лемонс Одноогийн “шар паян”

1201609271474958537Сүүлийн үед оддын өвчин эрс ихсэх болсон өнөө цагт өөрийгөө од хэмээн нэрлэсэн болгон “хурган” шуугианд өртдөг болж. Тайз томрох хэрээр өөрийгөө өндөрт мандсан гэж эндүүрэх оддын өвчин хар тамхи, хүүхэн шуухнаар “хэлхэлддэг” байсан бол өнөө цагт мөнгө мөлжиж, мурьж зугтахаас эхэлдэг болчихож.

Сийрүүлбэл, Лемонс хамтлагийн дуучин Одноо Монголын хамгийн анхны 3D анимашин болох “МОРА” хүүхэлдэйн киноны дууг дуулахаар сонгогдсон ч тохиролцсон төлбөрөө урьдчилж аваад “ор сураггүй” алдарсан гэх сонсоход содон ч хэлэхэд ичмээр мэдээ чих дэлсэв. Нэг хэсэг хүн зодож танхайрсан хэмээн хүртэл хэл ам таталж байсан дуучин маань мөнгө авч “зугтаж” байгаа бололтой.

Аминхандаа, хоолой сайтай, өвөрмөц хэв маягтай, өөрийн гэсэн орон зайг бий болгосон дуучин хэмээн найр тавьж, басгүй анхны гэх тодотголтой уран бүтээлийн дээжийг урын санд нь нэмэх хүсэлтэй МОРА хүүхэлдэйн кинонынхон итгэж байсан дуучиндаа тонгоруулна гэж яахан санах билээ. Ямарсайндаа л монгол хүний тэвчээр зааж дүн өвлөөр гэрээлсэн дуучнаа жил эргэсэн өнөө цаг хүртэл утас цохиж, араас нь гуйж, гувшиж байх вэ дээ. Сэм дурдахад, арга барсан МОРА-ынхан хүүхэлдэйн кинонынхоо дууг сүүлийн үед залуусын дунд эрчийг авч буй хоёр дуучнаар дуулуулсан гэнэ лээ. Монгол жижигхэн гэдэг дээ, эрт орой эдүгээ цагт таарахаас хойш ийм ядмаг зүйлд бүү нэр төрөө унагасай даа. Бодох л бодол.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих