“Монгол ноход”
(өгүүллэг)
Шанага долоон одыг тугандаа шивээлэн дээдэлсэн орос, эвенк, эскимос, якут, чукча зэрэг олон үндэстэн ястаны өлгий нутаг болсон Америкийн хамгийн том газар нутагтай муж бол Аляска юм. Аляска хүйтэн газар учир хэн дуртай нь очиж амьдраад байдаг газар биш ээ. Гэхдээ Аляскийн зун бол үнэхээр сайхан. Энхээ Аляскийн хамгийн баруун хойт захын далайн эргийн Номе хотод хоёр жил ажиллаж амьдарчээ. Энхээг эвенк найзууд нь Энки гэж дуудна. Бас түүни сайн найз болох нохойн чарганы тэмцээнд байнга оролцдог Америк залуу Чарли байлаа. Чарлийг дагаж нохдыг нь арчлахаас эхлэн уралдаанд бэлтгэхэд нь тэр туслана. Анкориджээс Номе хүртэл 1000 орчим миль газарт нохойн чарганы тэмцээн болох бөгөөд Америк, Канад, Орос зэрэг орнуудаас нохойн чаргачид ирж оролцдог. Тэргүүн байр ч шагнал нь өндөр. Энд сайн чарганы нохой их үнэтэй. Чарга чирдэг ноход тийм ч том биш биетэй, сорлог урт арьстай ноход байдаг бөгөөд нохдыг 4,6,8,-10 зэргээр чарганд хөллөх ба хамгийн урд явдаг нохойх чиглүүлэгч гэнэ. Чиглүүлэгч нохой эзнийхээ Командыг хамгийн cайн биелүүлдэг найдвартай нохой байдаг. Энэ нь бөөн л хариуцлага гэсэн үг. Нохойн Чарганы энэ тэмцээн Дэлхийн хүйтэн бүсийн хамгийн том тэмцээн юм. Жилд нэг удаа болдог энэ тэмцээн улам өргөжин шагнал нь ч их нэмэгджээ. Энхээ Аляскад амьдрах хугацаандаа нохойн чарганы уралдааныг ихэд сонирхон, хорхойсож яаж энэ тэмцээнд оролцох вэ? Гэж өдрийн бодол болох болжээ. Эцэст нь түүнд нэгэн бодол орж ирсэн тул удалгүй тэр Монгол буцсан юм. Түүний зорилго, мөрөөдөл юу байв. Энхээ Монголд очсон даруйдаа Хэнтий аймагт нагац ахындаа өвөлжжээ. Хэнтийн нурууны салбар нутаг, нугаас арван тайган нохойны гөлөг цуглуулж тэжээв.
Үүнээс хойш 2 жил өнгөрхөд өсгөлүүн сайхан ноход болсон байлaa. Хэнтийн тайган ноход Аляскийн нохдыг бодвол бие өндөр зэгзгэр, цээжний бяр тэнхээ сайтай байдал Энхээд таалагдаж байв. Бас хөнгөндүү ноход тул цасанд цөмрөх нь бага гэдгийг тэр тооцоолж байсан юм. Нохдоо чарга чирүүлж нурууг нь дасган бэлтгэл сайн хийлгэж, Зун мөн дугуйтай тэргэнд хөллөн уулын өөд давхиулан амьсгааг нь задлан цээжний бяр сайн cуулгасан юм. Ингээд бэлтгэл ханаж Энхээ хот орж хэдэн компаний нөхдүүдтэй ярихад бүгд уриалгахан дэмжиж Монголын нохойн чарганы баг Аляскад олон улсын тэмцээнд явхад бэлэн болсон билээ. Үүнээс хойш хэдэн сар өнгөрч Аляскад болдог нохойн чарганы уралдаан ид дундаа явж байв. Олон баг оролцож 500 –н мильд багууд тун ойрхон шигүү явж байлаа. Замд хоноглох цэгүүд, мал эмнэлгийн хэсгүүд, шүүгчид, ТВ-ийн явуулын группyyд гээд л тэмцээнийг сайн бэлдсэн нь харагдаж байв. Хамгийн эхэнд Аляскийн 2, Канадын 1, Чукоткийн 1 нохойн чаргачид манлайлж явна. Энхээгийн ноход амьсгаа дээр арай л удаан явж байгаа юм шиг санагдав. Түүний өмнө Аляскийн Хопкинсийн чарга явж байлаа. Тэр буудаллах болгондоо нохдынхоо байрлалыг сольж байгааг ажиглав. Энхээ мөн нохдынхоо байрлалыг сольж чиглүүлэгч Xарцагыг cольж дөрвөн хөл цагаан Баавгайг чиглүүлэгч болгов. Hоходоо борцоор хооллоод гараандаа гарав. Энэ удаа жигд хурдтай явж хэд хэдэн багыг ардаа хийж чадлаа. Бариа ойртох дутам Хэнтийн нохдын явдал чангарч байлаа. Монгол ёсоор улаан даавуугаар хэл хайчлан нохдынхоо хүзүүнд нь зүүсэн нь цагаан талд олон гал асах мэт сүрлэг харагдаж байв. Энхээгийн үнэгэн захтай хүрэмний ард талд алтан соёмбот далбаa дээд талд нь “Монгол” гэсэн бичиг тодооос тод ялгарна. Уралдааны сүүлийн шат бую бариа хүртэл 300 миль зайнд ширүүн өрсөлдөөн эхлэв. Монголын нохойн чарганы баг яван чангарч багуудыг ардаа орхисоор Канад, Аляскийн хоёр багын араас шил даран орж ирлээ. Hоме хотын бараа алсад бараантаж нүүгэлтэн харагдаж эхэллээ. Канадын багын хажуугаар зүсэн орход бавгар сахалтай эр хараасаар нохдоо зандачсаар ард хоцорлоо Одоо бариа 20-н миль үлджээ. Энхээ исгэрэн, яваарай, яваарай миний нохойнууд, яваарай уухай даа, гэж хоолой мэдэн хашгирхад бүгд чих нь хулмайн, аахилан yрагш дүүлнэ. Эзний нь яарах энэ дуу хоолой нохдод ч гэсэн яарахыг бас сануулав бололтой. Номе хот жижиг хот ч гэсэн жилд нэг удаа хөлд том дарагддаг газар. Олон мянган хүмүүс багшран, хөгжим хангина. Олон орны телевиз, киноны группууд өндөр тавцангууд дээр байраа эзэлжээ. Нисдэг тэрэгнүүд агаарт эргэлдэн зураг авцгаана. Бариа хүртэл 3-хан миль…
Аляскийн хамгийн хүчтэй баг болох Хар үнэг хочит Адамсын ноход 100 метрийн цаана цас манаруулан явахыг Энхээ тасралтгүй харан шил дарж явлаа,Moнгол тайганууд урагш улам сунайн харайхад чарга цас будруулан шунгинана. Хүмүүс орилолдох хөгжим хангинах нь сонсогдлоо. Одоо 20 хон метр явбал Адамcын ноходтой зэрэгцэнэ. Энхээ хэдэнтэй шүгэлдэхэд ноход улам урагш сунан харайлаа. Хэдхэн хурмын дараа Адамcийн ноходтой зэрэгцэн ирхэд нүд нь том болж цочисон Адамс Энхээ руу хялам хялам харна. Адамс хашгичан нохдоо шавдуулсан боловч Хэнтийн тайган ноход ч чац өндөр, тэнхээтэйгээ харуулж хэд харайгаад урьд талд нь гарав. Хоёр талаар зах нь харагдахгүй шахам хүмүүсийн орилоон хашгираан чих дүлийрэм. Тээр цаана барианы улаан тууздэрвэн байх нь нүдэнд тусна. Одоо бариа хүртэл 500 метр. ЭнхээБанхар, Харцага, Баавгай, Арслан гэж бүх нохойныхоо нэрийгдуудаад туу, туу яваарай, яваарай гэж хашгирахад Хэнтийн 10-нтайган урагш харавлаа.
Хүмүүсийн уухай амнаас гарсан ууртай хамт дээш олгойдно. Энхээгийн үстэй юүдэн арагш унаж нүүр, хөмсөг нь нил цан хүүрэг болжээ. Бариа 100 хан метр. Ноход cүүлчийнхээ бүхий л хүчээ шавхан урагшилна.Баавгай гуйвж эхэллээ. Энхээ хамгийн чангаарай Баавгай тэвчээрэй, тэвчээрэй, туу туу гэж орилход тэр гэмшсэн мэт Энхээ руу харснаа хурдаа нэмж бусдадаа чирэгдэхгүй урагшиллаа. Бариа хэдхэн метр үлдлээ. Харцагын амнаас цус гарч цасан дээр улаан цус зам татуулан дуслаа. Энхээгийн нүдэнд нулимс дүүрэн бүх л юм бүрэлзэнэ. Тэр хамгийн сүүлчийн хүчээ шавхан чаргаа хэсэг түрж гүйснээ сөөсөн хойлоогоор Харцаага харайгаарай уухайсдаа Миний Харцага сайн гэж хашгирахад ноход сүүлчийн хамаг л хүчээ шавхан ухасхийцгээхэд Барианы гал улаан тууз хамгийн эхэнд яваа Баавгайгын цээжинд намиран байх нь харагдаваа.
Пүрэвсүрэнгийн Батзориг
URL: