Энэ өдрийн зурхай /2016.09.28/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 28. Буд гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Худал хуурмаг зөвлөгөө, буруу мэдээллээс болж тооцоондоо алдаа гаргах, дотны хүмүүстэйгээ маргалдах, бие тавгүйтэх, осолд өртөх магадлалтай. Ямар ч тохиолдолд ид шид, мэргэ төлгөөр бүү оролд. Энэ нь аюултай муу хар хүчийг дагуулж болзошгүй. Энэ өдрийг бүтээлч эрэл хайгуул эсвэл оюун ухаанаа хөгжүүлэхэд, зориулахад ээлтэй. Таныг тайван байхад саад болж буй элдэв таамаглалаас зайлсхийхийг хичээ. Өөрт тохиолдсон асуудлыг хэн нэгэнд нялзаах гэсний хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Хувь заяа танаас дахин хүндхэн сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж, уур бухимдлыг төрүүлэх болно. Гэхдээ аливаад бодитойгоор ханддаг, хар буруу санадаггүй сэтгэл тань хэвийн байдалдаа ороход туслана. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна. Гэр бүлийн асуудалдаа анхаарлаа хандуулах нь зүйтэйг анхаар.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ид шидийн өдөр. Нэг алхам хойш ухраад хамтрагчтайгаа дотно яриа өрнүүлэх юм уу амьдралын хатуу бэрх нугачааг хэрхэн давж туулах талаар эргэцүүлэн суухыг зөвлөж байна. Харин өнөөдрийн хувьд өдрийн нөлөө таны романтик дур хүслийг тань бадраах болно. Сэтгэл зүрхнийхээ хайрыг одоо болтол хайсаар яваа бол горьдлого найдлага байгаа талаар сэтгэл зүйчээс асуух хэрэгтэй. Харин та сүмд явдаг бол итгэл үнэмшлээ санваартнаас эрж хайж болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр эхлүүлсэн санаачилга илүү үр дүнтэй байна. Биеийн хүчний ажлаа энэ өдөр амжуул. Гэвч хэтрүүлэх хэрэггүй, та осолд өртөх магадлалтай. Бизнесийн шинэ санал тавигдана. Гэвч та санхүүгийн асуудал дээр болгоомжтой бай. Та боломжоосоо илүү мөнгө зээлж хүүг нь төлж чадахгүй байдалд орох шинжтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Та хэн нэгэнтэй хамтарч ажиллаж эхлэх цаг ирлээ. Олон нийттэй холбоотой ямар ч асуудал үр дүнтэй байна. Сонирхлын сөминар, урлан удирддаг хүмүүс оролцож буй хүмүүсээсээ талархал хүлээж авах болно. Гэр орны асуудлууд танаас онцгой анхаарал тавихыг шаардана. Найз нөхөдтэйгөө элдвийг хөөрөлдөн хов жив ярилцах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
ОХИН (8/23-9/22)
Од эрхэсийн нөлөөгөөр таны бодол романтик тал руу эргэнэ. Хэрэв та үнэхээр сайхан хайртай учирсан бол түүнийгээ эцэг эхдээ танилцуул. Өөр хүнтэй хамт уран зургийн галерей эсвэл кино үзэх нь тааламжтай байх болно. Мэдрэмтгий байдал нэмэгдэж, биеийн чадвар болон зөн совин нэмэгдэнэ. Гэр бүлийн гишүүн, найз нөхөд чинь танд итгэн зөвлөгөө авахаар ирнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Зөрчилтэй өдөр. Өнөөдөр асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Өнөөдөр та маш их дарамттай байдалд орж хүмүүстэй маргалдах болно. Иймээс таныг хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гэр бүлийн өдөр. Гэр орны тухтай байдал, хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны хувьд нэн чухал. Хэрвээ чадвал амралтаа авч цэвэрлэгээ хийн, тавилга сэлтээ өөрчил. Утсаа байнга асаалттай байлгадаг учраас хувийн амьдралынхаа тухай хэтэрхий их ярих хэрэггүй. Бусад хүмүүс хэтэрхий их зөвлөгөө өгвөл будлина. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Гэрээ өөрчилж засахад их зардал гарахгүй. Мөнгө бага зэрэг дутвал ханаар нь зураг зурж болох бөгөөд гэр бүлээрээ хийвэл амралтын өдрүүдээрээ дуусгаж чадна. Хэдэн найзуудаа урьж, үдэшлэг зохиоход яагаад болохгүй гэж.
НУМ (11/22-12/21)
Ашигтай өдөр. Танд байгалиас заяасан авьяасаа гаргах боломж энэ өдөр байна. Энэ өдөр танд сайн зүйлүүд тохионо. Азаа турш. Урлаг хөгжмийн ажиллагаа амжилттай. Та ганц бие найзыгаа оройн хоолонд урин байгалийн үзэсгэлэнд зугаалах хэрэгтэй. Хосууд энэ шөнө жүжиг тоглож магадгүй. Гэвч жүжгээ амьдрал дээр буюу тайзан дээр тавих нь чухал. Ачааллаас гарах хамгийн зөв зам нь тэвчээр. Та амьдралынхаа бүхий л эерэг зүйлээ санаарай.
МАТАР (12/22-1/19)
Тэвчээртэй бай. Ямар нэг зүйлийг хийхдээ зоригтой, ухаантай бай. Хэрэв та хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүй бол өнөөдрөөс эхлэн хоол хүнсээ зөв хэрэглэж сур. Эргэцүүлэл ба мөргөл тустай байж чадна. Тэвдэх, сэтгэлийн түгшүүр таны хамгийн том дайсан байна. Төлөвлөгөө таны амьдралд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд туслана. Энэ сэтгэл гутрал танд сайн зүйлийг авчрахгүйгээс гадна, таны төлөвлөгөөг нураахад нөлөөлнө.Ойр дотнынхонтойгоо харьцах харьцаа шинэ түвшинд хүрнэ.
ХУМХ (1/20-2/18)
Хэрэв та хос хоёрын нэг бол хайртыгаа баярлуулах ямар нэгэн өвөрмөц зүйл бэлдвэл хайрын холбоог чинь бэхжүүлэх болно. Өнөө оройны романтик уулзалт ганц бие хүмүүсийг догдлуулах болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Ялангуяа та ирж байгаа улирлын загварын чиг хандлагаас хоцрохгүйг хүсч байгаа бол.
ЗАГАС (2/19-3/20)
Сорьсон өдөр. Санааг тань эсэргүүцэх зүйлд бэлтгэлтэй байж, баримт бэлд. Тэгснээр та зөв зүйтэй болохыг нь нотолж чадна. Уулзалт бизнесийн яриа хэлэлцээнүүд нь таны сэтгэлийг ихээр зовооно. Учир нь хүмүүсээр зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Эрт өвчнөө эмчилснээр өвдөлт нь бага байна. Гэр бүлийн гишүүн юмуу хамаатан садан тань эмнэлэгт хэвтэж магадгүй бөгөөд мөнгө цуглуулан зовлон шаналлаас нь бага ч болов нимгэлэхэд нь тусал. Байгаа байдалтайгаа гадаад төрхөө нийцүүлэх хүсэлтэй байгаа бол олон асуулт асуудалд тань интернет хариулт өгнө.
URL: