Хятад бүтээгдэхүүний эсрэг “дархлаатай” болох шаардлагатай
Монгол улс ардчилалтай золгосон он жилүүдэд үйлдвэржилт гэдэг зүйл зогссон. Нийгэмд хөлөө алдан дампуурсан үйлдвэрүүд хаалгаа барьж ажилгүйдэл газар авч, нийгмээрээ доройтож улмаар архинд орж байсан нь 26-хан жилийн өмнө юм. Нэг үгээр нийгэм солигдоод иргэдийг нэг сайн “тонгорсон” гэхүүдээ. Амьдралд хөл алдахаараа архитай “найзлаж” үр хүүхэд, эцэг эхээ ч үл тоомсорлон өвчилсөн. Ганзагийн наймаа хийж нэг хэсэг нь босч байхад нөгөө хэсэг нь зүгээр л сайн дураараа архинд живж байсан он жилүүд. Наймаачдад буруу байхгүй ээ. Өөрийнхөө үр хүүхдээ, хайртай хүмүүсээ тэжээх гэж Эрээн, Улаан үдэ-ийн хооронд “ганзагласан”. Харин тэд амьдралыг амарчлах хүмүүсийн сонирхох бүхий л зүйлийг зөөсөн. Үүнээс үүдэлтэй бид хямд, төсөр хэрэглээг илүүд үзэх болсон. Хятад зоорины гурил, ногоо, хувцас хэрэглээ, элдэв гоё ганган зүйлсээр чамирхаж байсан.
Харин одоо цагт эргээд харахад бид ахуйн хэрэглээндээ болон хүнсэндээ маш ихээр Хятад хүнсийг идэхээ болиогүй л байна. Хятад улс хувцас хэрэглэлийн болон хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Харин манай улс Хятадын дэлхийд гаргаж байгаа бүтээгдэхүүнээс биш арай хямд төсөр бүтэцтэй бүтээгдэхүүнийг сүүлийн 26 жил тээвэрлэлээ.
Үүний үр дүнд бид Хятад чанаргүй хүнснээс хараат болж. Зах худалдааны төвөөр дүүрэн Хятадаар “овоглосон” бараа бүтээгдэхүүнүүд өрөөтэй. Хятад хүнс ахуйтай нөхөрлөсөн 26 жилд бид маш ихээр өвчилж, муу хүнс идэж, хуванцарын хэрэглээгээр өвчлөмтгий болсон.
Хятадын өттэй гурил 1990-1992 онд манайд зарагддаг байсныг хэн хүнгүй л мэднэ. Амьдрал ядуурч хамгийн хямд бүтээгдэхүүнийг гэр бүлийнхээ олон ам хүргэдэг байсан. Одоо хэрнэ Хятадаас вагон вагоноор нь будагтай ногоо орж ирж, хувцанцараар хийсэн хувцас өмсөж, хуванцарын хэрэглээнээсээ хорт хавдар үүсэж, хятад эмээр эмчлэгдэж нэг үгээр бүх зүйл Хятаджсан хэвээр байна.
Бид европын бүхий л брэнд, чанартай гэсэн болгонтой нүүр тулж байгаа ч хэт үнэтэй бөгөөд чамирхах хэрэглээ л байдаг. Харин Хятадууд амьдрал ахуйд ойр хялбар шийдэж болохуйц зүйлийг бидэнд санал болгож байна. Амьдралд илүү ойроор биднийг “эзэрхийлж” байна. Хятадаас өөрсдийгөө салгаж ойлгох “дархлаа” бидэнд алга. Бид уг нь үйлдвэрлэж, хийж эхэлж байгаа ч Хятадыг л сонгосоор байна. Маш муу материалаар хямд нэгж өртөгтэй зүйлийг бидэнд дэлгэн харуулж байгаа болохоор. Тэгэхээр төр үндэсний үйлдвэрдэгчдээ “бөөцийлөх” ёстой болж байгаа юм. Ядахдаа эх орондоо өөрсдөө хямд авч болохоор байдалтай баймаар байна. Хятадаас салж уламжлалт ахуйгаа сэргээж, өөрсдийн үйлдвэрлэлээ дэмжиж, эх орны эзэн шиг эзэн юм юмтай ирээдүйг үлдээмээр байна. Ийм л шийдвэрийг хүлээж Хятадын эсрэг дархлааг тогтоох хэрэгтэй болж.
Б.Цацралт
URL: