Монголын төр АРМИА иргэдийнхээ ЭСРЭГ бэлтгэж байна уу???
Америк Монголын хамтарсан ”Ноел-2016″ сургалт энэ сарын 24-нд явагдаж өнгөрсний дараа, зарим сайтууд дээр нийтлэгдсэн мэдээ, зураг иргэдийг айдаст автуулж эхэллээ.
Тэрхүү сургалтан дээр Америкчууд Монгол цэргүүдэд“энгийн ардыг дарангуйлах” сургалт явуулжээ.
Бүрэн зэвсэглэсэн мэргэжлийн Армийнхан хэрхэн энгийн иргэдтэй тулалдаж, дайрч олзолж – барьж хүлэх, хуванцар бамбайн цаанаас иргэд рүү халуун зэвсгээр гал нээх, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч шүршигч бөмбөгийг хэрхэн ашиглах, түүнийгээ бүр эмэгтэй хүн дээр хэрхэн хэрэглэх тухай сургалт явуулсан байх юм.
УИХ-ын гишүүн, БХЯ-ны Сайд Б.Бат-Эрдэнэ та үүнд хариулт өгөөч.
Та бүхэн юунд бэлтгэгдээд байгаа хэрэг вэ? Ард түмнээсээ юунд ингэтлээ айж, жийрхэж, цагдаагаасаа хэтрээд, армиа ийм юманд бэлтгэнэ вэ?
Дэлхийн зарим улсууд дайны байдалтай байгаач манай улс геополиткийнхоо хувьд хоёр том гүрний дунд байдаг учир зэвсэглэсэн дайнд өртөх ямар ч боломжгүй.
Өнөөдөр Орос, Хятад хоёр хоорондоо зэвсгээр дайтахгүй байгаа нь бидний гавьяа.
Харин манайх руу ямар нэгэн улс зэвсэглэсэн арми илгээхгүй байгаа нь энэ хоёр том гүрний гавьяа юм. Аз гэхүү, эз гэх үү бидний хувь тавилан ийм аж. Тэгэхээр Ирактай дайн зарлаад нэлээд олон жилийг үдсэн АНУ-ын армиас өнөөдөр тайван цагт амьдарч буй манай улсын арми юу суралцах ёстой вэ?
Яаж ч бодсон ашиглаж буй зэр зэвсэг нь зөвхөн энгийн иргэдийг номхотгох, дарж авахад зориулагдсан байгаа нь хачирхмаар.
Аливаа хоёр орны хооронд хийгдэж байгаа сургалт тэр дундаа армийн сургалт нь ямар нэгэн зүйлийг болохоос сэргийлж, бэлтгэж байгаа хэрэг биш гэж үү.
Гэтэл төрийнхөө өөдөөс ямар энгийн иргэд нь зэр зэвсэг агсаж босно гэж!!!
2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын дараагаас төр засаг ард иргэдээ хамгаалах биш хэрхэн хохироодгийг бид харсан, мэдэрсэн. Хичнээн олон залуучууд тэрхүү хар өдрөөс болж хохирсныг Монголын ард түмэн мартаагүй. За яахав, дайн болдог юм аа гэхэд төр засгийг ээлжилж барьж буй хоёр намын хооронд л болж мэднэ.
Тэрнээс өөр нэгэн улс манайх руу буу зэвсэг агсаж орж ирлээ гэхэд Орос, Хятадын хилийг зайлшгүй давах хэрэг гарна.
Харин Дэлхийн хоёр том гүрэнтэй дайтах улс манай гаригт одоохондоо алга. Энэ бүгдийг эргэцүүлээд бодоход энэхүү хамтарсан сургалт хийх болсон шалтгааныг ер ойлгохгүй юм.
Энгийн иргэд рүүгээ нулимс асгаруулагч шүршиж, амьсгалыг нь боогдуулах юу хийх гээд байгаа юм бэ, Б.Бат-Эрдэнэ сайд аа!!!
Хэрэв бид буруугаар ойлгосон бол энэхүү хамтарсан сургалтынхаа ач холбогдол, зорилго, байг тодорхойлж өгөхийг шаардаж байна.
Б.Энх-Уянга
Гэрэл зургийг: baavar.mn
www.breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зорилгоо , хамтрагчаа олоогүй сургалт байна. Санаа нь терроризмтай тэмцэхэд чиглээ болов уу. Америкчууд бүхнээс илүү гэдэг үзэлтэй монгол нөхөд л санаачлаа, гуйгаа болов уу