Сэжигтэн захиалгаар хүүг хөнөөснөө хүлээжээ

b0e3da2ebcd06e8greatДолоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэргийн анхны дуудлага энэ сарын 06-нд ирсэн бөгөөд хүү тогонд цохиулсан байдалтай эмнэлэгт ирж, 07-ны өдөр нас баржээ. Дорнод аймгийн төвд гарсан энэхүү хэрэг талийгаач хүүгийн эцэг өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тодруулбал, түүнтэй уулздаг байсан С гэх эмэгтэй талийгаачийн аав өөртэй нь хамтран амьдрах хүсэлгүй гэдгийг мэдмэгцээ энэ аймшигт хэргийг захиалгаар үйлдүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад С гэгч эмэгтэйгээс хүүг хөнөөх захиалга авсан гэдгээ сэжигтэн Б хүлээн зөвшөөрсөн аж. Энэ талаар дөнгөж сая Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийж баталлаа. Мөн иргэн Б нь 2 жилийн өмнө тэнсэн харгалзах ял авч байсан нь тодорхой болжээ. Хэргийг одоогоор шалгаж дуусаагүй байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд энэ хэргийг гэр бүл салгах зорилгоор үйлдсэн хэмээн үзэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих