Барилгын хана нурж, долоон хүн дарагджээ
Өчигдөр 16:27 цагт Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын баригдаж байгаа барилгын хана нурж, долоон хүн дарагдсан тухай дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлсэн аж.
Харин үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй гэнэ.
ЧОЙ
URL: