Долоо настай хүүгийн амь насыг захиалгаар хөнөөжээ
Долоо настай хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэрэг Дорнод аймагт гарчээ. Хоёрдугаар ангид сурдаг жаалхүү өөрийгөө боомилон амиа хорлосон болгож төөрөгдүүлсэн ч Дорнод аймгийн цагдаагийн ажилтнууд эл хэргийг захиалгат аллага болохыг тогтоожээ. Талийгаач хүүгийн эцэг Ц нутгийнхаа С гэгч эмэгтэйтэй гэрлэхээс татгалзсан нь хүүг хөнөөх шалтгаан болсон гэж хэрэгтэн эмэгтэй мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Хүүг С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч, хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн байна. С нь өөрөө нэг ой өнгөрч буй нялх хүүхэдтэй ажээ. Хэргийн захиалагч С-ийг аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж эхэлжээ. Гүйцэтгэгчийг ч мөн баривчлан саатуулсан байна. Хүүг гар утасны цэнэглэгчний утсаар боомилон хороосон байжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэрэх сэтгэлгүй энэ янхныг эх хүн гэхүү