АН-ын ХОРЛОЛ мөд АРИЛАХГҮЙ нь

8cwb0pvo19Монгол улсын өрийн тухай асуудал өдөр ирэх тусам өр эмтэрмээр болж байна. Ингэж хэлэхийн учир өнгөрсөн хавар сонгууль ойртох тусам л  эл асуудал улс төрийн хүрээнд ихээхэн маргаан дагуулсаар ирсэн. Учир нь МАН өрийн асуудлаар ам дуугарч нэг иргэнд 15 сая орчим төгрөгийн өр ногдож буй. Өөрөөр хэлбэл, улсын нийт өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлж байсан бол үүний хариуд тухайн үед  засгийн эрхийг барьж байсан АН –ынхан  сөрсөн базаа хийсэн цаг саяхан.  АН “МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, Ардчилсан намын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн. Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум ам.долларын зээл хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН шинэ засгийн газар бүрэлдэхтэй зэрэгцэн Монгол улсын өр болоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэдэнтээ мэдээлэл хийж олны нүдийг орой дээр нь гаргасан. Энэ бүхнээс Монгол улсын хувь заяа өрийн ангал руу хэдийнээ шигдсэн нь илэрхий болсон. Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг байгаа юм. Энэ нь энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад буй.  Монгол улс зөвхөн хүүгийн зардалд  л гэхэд энэ жил 981 тэрбум төгрөг, ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Бид авсан зээлийнхээ хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө гэсэн үг.

Эдийн засгийн дүр зураглал ийн хүнд байгаа учир өмнөх засгийн хэрэгжүүлж байсан “Сайн” хэмээх тодотголтой хэд хэдэн хөтөлбөрүүдийг зогсоосон. Мөн хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгож, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зөвхөн шаардлага хангасан оюутнуудад энэ оныг дуустал олгохоор болов. Энэ мэт төсвийн зардлыг танах шийдвэрүүдийг Мэргэжлийн засгийн газар гаргасан. Ингэхээс өөр сонголт энэ засгийн газарт үнэндээ байсангүй. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн өнгөрсөн дөрвөн жилд АН-ын тарьсан балгийг нуусангүй илчилсэн нь энэ.

Эрх баригч нам “мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг зарцуулагдана гэсэн тооцоог гаргасан байдаг. Ингэхдээ  7.6 их наядыг улсын төсвөөс, 13.4 их наядыг гадны хөрөнгө оруулалтаас 5.9 их наяд төгрөгийг хувийн хөрөнгө оруулалтуудаас бүрдүүлж санхүүжүүлнэ” гэх тайлбарыг мөн хэлэв.

Монголын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ байдал гадны хөрөнгө оруулагчдын чихэнд болоод хэвлэлийн дуранд  хэдийнээ өртжээ.

Тухайлбал, “The wall street journa”l сэтгүүлд манай улсын эдийн засгийн доройтлын гол буруутан нь үе үеийн  засгийн газрын бодлогогүй зээлжилт, зээлсэн мөнгөө буруу зүйлд зарцуулсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн “Файнэншл Таймс”-д  “Монгол: “Зээлээс зээлэн дэх амьдрал” нэртэй нийтлэлийг нүүрэндээ гаргасан байгаа бол  эдийн засгийн судалгааны “Economic Intelligence тэргүүтэй байгууллагуудаас “дампуурах” хамгийн өндөр эрсдэлтэй орны хоёрдугаарт Монгол улсыг эрэмбэлжээ.

Энэ мэт байдлаар гадныхан биднийг өгүүлж байна. Эдийн засгийг ийм болтол нь доройтуулсан гол буруутан хэн бэ. Хэнээс  бид хариуцлага нэхэх вэ?

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих