Дархадын хотгорын нууруудыг хамгаалахгүй бол хожимдох нь
Дархадын хотгорын үзэсгэлэнт нуурууд ширгэж, цөлжилт хурдтай явагдаж байна. Ширгээд олон жил болсон Цойцон нуурыг судлах ажлыг өнгөрсөн жил хийлгэхэд 70 хувийн сэргэх боломжгүй гэсэн хариу гарсан. Одоо миний сууж байгаа хэсэгт нуурын эрэг байсан гээд бодоход усны түвшин маш хурдтай доошилж байгаа нь харагдана. Хавдарыг эрт оношилбол эдгээж болдог. Хожимдвол яах ч арга байдаггүй гэдэг. Дархадын хотгорын нууруудыг хамгаалах арга хэмжээ авахгүй бол Монголын Швецарь Монголын эмгэнэл болох цаг дөхөөд байна.Энэ бол Монголын цэвэр усны нөөцийн эх ундарга болсон нутаг учраас зөв санаачлага гаргаад Монголчууд бүгдээрээ оролцох хэрэгтэй.
Эх сурвалж https://www.facebook.com/LEnkhamgalan/posts/1092500437500889
URL: