БААР, НОХОЙ… ТАНДААД Л БАЙХ ЮМ, ЗОРИГГҮЙ ХОТЫН ДАРГАТАЙ БОЛЖЭЭ

4УИХ болоод нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан МAH ажлаа эхэлснээс хойш бүтэн хоёр cap өнгөрч байхад дорвитой ажил юу ч хиисэнгүй. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын хийсэн бүхнийг зогсоох, болиулж, өөрчилж байгааг эс тооцвол шүү дээ. Яах вэ, хурал хуйгаа сурсан юм болохоороо нэг юм хийгээд байгаа.

Тухайлбал, хотын удирдлага өнгөрсөн хугацаанд тандаад л байх юм. Хотын мээр Су.Батболд баарыг 12:00 цагт хаана гэж тандав. Үнсгэлжин, бэлгийн сулралтайгаараа дуудуулан барин хүмүүс эсэргүүцэхээр тийм шийдвэр гаргаагүй гэж айлаа. Хот бол сум биш. Хотын иргэд архичид биш. Шөнийн цэнгээнийн газар согтуучуудын үйлчлүүлдэг газар биш. Та эхлээд хотын хүн бол, хотын соёлд суралц гэж хүртэл хэлүүлж байж мэдрэв үү яав. Өчигдөр тэгж шийдээгүй шүү гэж хэлтсийн дарга нараараа албан ёсоор үг дайв. Эхний тандалт ингээд бут цохиулав. Хөдөөгийн биш хотын иргэд арай өөр юм хүсдэг гэдгийг тэр мэдэж авах шиг боллоо.

Дараагийн тандалт судалгааг нохой дээр хийж үзэв. Золбин нохойд спираль тавихад зориулж нийслэлийн төсвөөс таван тэрбумыг гаргахаар болсон гэсэн мэдээлэл тарав. Сүүлдээ гичий нохойны савыг тайрч авах мэс ажилбар хийх гэж байгаа болохоос спираль биш гэж үзэв. Харин өчигдөр золбин нохойд биш эзэнтэй нохдын үржлийг зогсоохын тулд тодорхой ажлууд хийнэ. Гэхдээ яг спираль тавина, савыг нь авна, бооно гэсэн юм байхгүй. Бид судалж байна л болсон. Мөн өнөөх алдарт таван тэрбумыг огт худлаа яриа гэж үгүйсгэв. Нохой хэтэрхий олшироод байгаа болохоор түүнтэй тэмцэх цоо шинэ кампанит ажил эхлүүлж, багагүй мөнгө зарчих санаа олсон байх. Тэгээд тандалтын мэдээллээ цацтал хүчтэй эсэргүүцэлтэй тулж, ёстой ам руугаа алгадууллаа, хөөрхий. Хотын ажил нэг иймэрхүү  л байна.

Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан нийслэлийг удирдахдаа хийх шаардлагатай бүхий л ажлыг эхлүүлсэн, хийж л байсан. МАН-ын угшилтай дарга нар учраа үнэхээр олохгүй байгаа бол АН-ын хийсэн ажлыг үргэлжлүүлчих л дээ. Тэгвэл ард түмэнд хэрэгтэй дээ.


Утааны улирал эхэллээ, тандах болов уу, бас яах бол

Гадаа цас орж, хүйтний ам наашилж байгааг санууллаа. Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцээд Улаанбаатар хот маань утаан “хөшиг”-өө татаж эхлэв. Өнгөрсөн хэдэн жилд Засгийн газар, нийслэлээс утаатай тэмцэх төсөл хөтөлбөр боловсруулж, бага ч болов утаа багассан, ядаж л хорт хий нь буурсан гэдэг. Хүмүүс ч ингэж ярьдаг. Олон ажил хийсэн дээ. Тэр дундаас хамгийн их ач холбогдолтой ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Гэвч МАН нийслэлд ялсныхаа дараа л энэ ажлыг зогсоочихсон. Өнөөдөр өнөөх муу хэлүүлээд байсан бүрэн шаталтад зуухаа ч тараахаа больсон.Утаагүй тулшний асуудал ч “будаа” боллоо. Хэдэн жилийн өмнө тараасан зуухнууд нь муудаад, бүрэн шаталтгүй болж эхэлж байгаа гэсэн. Таньдаг айлынх нь маань эвдрээд дууссан гэнэ лээ.

“Цэвэр агаар” сан гэж байсан алга болсон. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороо гэж байсан, бас л одоо алга. МАН агаарын бохирдлын талаар А ч дуугарахгүй байна. Тэгсэн мөртлөө хамгийн үр дүнтэй ганц арга байсан гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг элдэв шалтаг гаргаад зогсоочихоод, дараа нь 400 иргэн хохирлоо гээд л сүржигнээд байна. Яг үнэндээ тэднийг хэн хохироов, одоогийн нийслэлийн удирдлагууд шүү дээ. Тэд юу ч гэж шалтаг хэлж болно. Угаасаа эвлүүлэхээс нураах нь амархан байдаг, бас шалтаг олддог.

Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлээс нэг их хамаараад байхгүйгээр иргэд компанитайгаа тохироод л явчихна. Тэгээд ч тодорхой хэмжээнд ажил явж байсан юм билээ. Энэ бүхний дараа МАН дахин төлөвлөлтийн ажилд өөрсдийнхөө компанийг оруулах гэж л зогсоолоо гэж хардахаас өөр арга алга. За яах вэ, дахин төлөвлөлт хийхээр шалгарсан 10 гаруй компанийг нь сольж, МАН- ынхан өөрсдийнхөө компанийг оруулж болно оо, дүүрч. Гол нь иргэд хохирч болохгүй. Дээрээс нь утаатай тэмцэх хамгийн гол зүйл болох орон сууцжуулах ажил зогсч болохгүй юм. Үүнийг л сайн ойлгоосой.

Ерөөсөө аливаа шинэ ажил, шийдвэр иргэдэд таалагдаггүй. Машиныг дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болоход яаж шүүмжилж байлаа. Ардчилсан оронд ийм зүйл байж болохгүй гээд л дайрч байсан. Одоо яаж байна, дугаарын хязгаарлалтыг зогсоовол жагсахаар болсон байна. Нөхцөл байдал ингэж л бүрддэг.

Гэтэл МАН-ынхан өнгөрсөн хугацаанд АН-ын эхлүүлсэн, хийсэн, тэдний тамгатай бүхнийг арчих зорилготой л ажиллах гэж оролдоод байна. Яг үнэндээ нийслэлд АН-ын тамгалсан бүхнийг арилгана гэвэл та нар юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэд зөв ажил, зөв жишиг тогтоогоод өгчихсөн. Одоо тэр жишгийг эвдээд, өөр шинэ юм хийнэ гэвэл та нарын толгой хүрэхгүй. Ингэж иргэд юу гэж хэлэхийг судалж тандаж байхын оронд өнгөрсөн дөрвөн жилд өрсөн суурин дээрээс “тоосго” нэмээд л яваач дээ. Тэгвэл харин та нар ард түмэнд таалагдана. Ерөөсөө та бүхний ганц зорилго чинь ард түмэнд таалагдах л биз дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих