Буруу оношноос болж 43 жилийн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлжээ
Руфино Боррегог 13 настай байхад нь Португалийн Лисбон хотын эмнэлэгт булчин сулрах эдгэршгүй ховор төрлийн өвчтэй хэмээн оношилжээ.
2010 онд мэдрэлийн эмч түүнийг өөр өвчнөөс болж зовж шаналж байгаа тогтоосон бөгөөд буруу оношлогдсон өвчин нь астамны эмчилгээ хийлгээд л эдгэрэх өвчин байсан гэнэ. Шинээр оношоо тогтоолгосон Боррего 50 настайдаа дахин явж сурч байгаа аж. Тэрээр хөршийнхөө кафе руу анх удаа алхаж үзжээ.
Одоо 61 настай тэрээр жирийн хүний амьдралаар амьдарч байгаа бөгөөд жилд хоёр удаа физик эмчилгээ хийлгэх аж.
Тэр өөрийг нь 1960-аад онд анх буруу оношилсон эмнэлгийнхний эсрэг ямар нэгэн зарга хийхгүй хэмээсэн байна. Харин үлдсэн амьдралаа үр дүнтэй өнгөрөөхийг хүсч байна гэжээ.
У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn
URL: