Ирээдүй бүрхэг байна даа
Ирээдүй бүрхэг байна даа новш гэж ккккккк
Ер нь эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарна. Айхаа мэдэхгүй, даарахаа мэдэхгүй, өвчин тусахаач мэдэхгүй.
Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.
Идэр залуу насандаа ай даа мөн хөөрүү дээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулна даа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.
Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болно доо хөөрхий.
Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээд л бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраал явчихдаг гэж байна.
Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явна шдээ.
Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.
Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартаа зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.
Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаад л хүний гарт орнодоо.
Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээл болоо.
Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.
Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай.
Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээл болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.
Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгөөрэй ч гэх шиг.
Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт эхэвтүүлээ.
Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.
Ээжүүд тувт өөрсдийгөө эрклаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чинь гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л, тэгж хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил мажил гээл явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.
Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.
Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдрана даа хөөрхий.
Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна.
Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа…хийморь еедее…. ^^
бичсэн: Jumbe Bayarkuu
URL: