Талийгчдаа тайван нутаглуулах “мэдэлгүй” Монголчууд

content_img_1442-600x450Манай улсад нас барагсдаа тайван ч нутаглуулах эрхгүй болж. Тэр ламын чандар, энэ ламын суварга, тийм ламын газар гээд асар их мөнгө төгрөг төлөн хойчийн замд нь залж байна.  Яагаад бид талийгчдаа төлбөртэйгээр нутаглуулах ёстой юм бэ? Улсын оршуулгын газарт багахан хэмжээний мөнгө төлөн нутаглуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд үйлчилгээг сайжруулж байгаа нэрийн дор улс газар өгөхөд дургүй болсноос ч тэр үү өндөр үнээр нутаглуулах болж. Мэдээж нутаглуулахад ард үлдэгсдийн сэтгэл санаа тайван бус байгааг харгадзан маш зүйтэйгээр, эелдэг зөөлнөөр үйлчилгээ үзүүлдэг болсон.

content_img_1442

Энэ нь ч зөв зүйтэй. Гэхдээ эх орондоо нутаглуулах газраа улсаас биш хувь хүнээс худалдан авч ёслол үйлдэх ёстой гэж. Магадгүй хувь хүний алга дарам газарт нь хэдэн жилийн дараа ухаж гаргаад чандарлаад байдаг юм биш байгаа. Хэдэн арван жил л үйл ажиллагаагаа явуулахдаа яасан ч газар нь дуусдаггүй юм. Эсвэл дээр дээрээс нь давхарлан хэвтүүлдэг юм болов уу.

Ямар учиртайг нь мэдэхгүй гэхдээ хашаалсан газар нь дүүрэхгүйгээр 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан байхыг нь хараад гайхаад байна. Эсвэл хувь ламынд оршуулах сонирхолгүй байна уу иргэд маань. Ер нь ч төр үзүүлэх ёстой хэдхэн үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, сэтгэлд хүрэхгүй болохоор чадчихмаар, мэдчихмээр хүн бүр “хийх бүтээхийг” оролдож зүтгэх нь бизнесийн хууль байх.

download-2

Ямартай ч манай иргэд талийгчдаа тайван амгалан нутаглуулах газаргүй, улсаас өгч байгаа газар нь зохион байгуулалт муутай, харуул хамгаалалтгүйн улмаас талийгчдийг “ухаж, ясыг нь хөдөлгөж”, эргэн очиход шашны элдэв үйлчилгээ байхгүй зэрэг олон дутагдалтай талтай.

Үүний оронд гандан хийдийн харъяа оршуулга үйлдэх албан ёсны төвтэй тэдгээр нь суваргалах, чандарлах, оршуулах зан үйлийг нь зөв зүйтэгээр нь хийдэг нэгдсэн үйлчилгээтэй болмоор юм. Тэнд талийгчаа өгсөндөө сэтгэл дүүрэн буцах тийм л үйлчилгээг шашны төв өөрсдөө гардан хийдэг баймаар байна. Хэний зөв хэний буруу нь мэдэгдэхгүйгээр олонг зүйлд толгой эргэн сэтгэл дундуур буцаж байхаар хэн хэндээ амар үйлчилгээтэй баймаар юм.

Сүүлд нь талийгчдын үр хүүхдүүдийг нас барагсдаа буруу оршуулсан байна, буруу зүгт гаргасан байна, зан үйлийг нь буруу хийсэн байна мэтээр буруутган дахин бөөн засал ном хийлгэхийг шаарддаг. Харин үүнийхээ оронд анхнаасаа шашны төвдөө оршуулах үйлчилгээг хамтатган хийвэл сүүлд нь ийм эрсдэл гарахгүй байх боломжтой юм бишүү.

3e9e4844791150172d283ff672f2a836

Ямартай ч талийгчдаасаа ард үлдэгсэд нь сэтгэл дүүрэн салах ёс хийх боломжийг олгомоор юм. Эрт цагт ил тавьж үхсэн ч амьтны хоол болон буян болдог гэх мэтээр зан үйлийг хийж тасын дуудлага дууддаг байж. Энэ уламжлалаа сэргээвэл хайрцаг булахгүй, үнс болгож хийсгэхгүй, хамгийн зөв шийдэл юм бишүү. Магадгүй жилд 1-2 удаа үлдэгдлийг нь цэвэрлэнэ л биз. Бид бүгд байгалын бүтээл болохоор байгальдаа шингэх нь дээргүй юу. Хэт чамирхаад, хэт гоёод, хэт ёсчирхоод, хэт ганган нутаглууллаа гээд яах юм? Хамгийн гол нь зан үйлээ зөв хийх нь чухал юм бишүү.

Б.Цацрал

 


URL:

Сэтгэгдэл бичих