Ихэр хүүхдүүдийн ирээдүй
“Голден парк” хотхоны ээжүүд, эх нь хаяад явсан аавтайгаа амьдардаг ихрүүдтэй уулзжээ. Тэдний хэлж буйгаар ихрүүдийн биеэр түүхий гарч, өлсөж, тураалдаа орсон байдалтай байсан гэнэ. Мөн хороо, нийгмийн халамжийн ажилтнууд юу хийж байдаг хүмүүс вэ? гэж шагширмаар санагдсанаа ч нуусангүй.
Хөөрхөн бяцхан үрс нь ой таван сартай ч одоо болтол хөлд ороогүй ба дөрөвхөн шүдтэй байна. Энэ нь хоол тэжээлийн дутагдлаас болсон аж. Уг хотхоны сайхан сэтгэлт ээжүүд өдөр өдрөөр ээлжлэн хооллож, асарч торьдсоны улмаас өдий зэрэгтэй инээж буй гэнэ. Ирэх долоо хоногоос тэднийг эмнэлэгээр үзүүлж дархлааг нь дэмжихээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү сайн үйлийн аянд нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Ц.Соёл-Эрдэнэ Fact.mn
URL: