60 секундэд лонх архи хөнтөрдөг орос эр хотынхоо дэлгүүрүүдийг дампууруулах шахжээ

6661feb3fbc0eb95b20186169f170b24-1-471x419VL.ru –д мэдээлснээр Владивосток хотын дэлгүүрүүдийн тэргүүн зэргийн дайсан нь энэхүү 34 настай эр болоод байгаа гэнэ. Тэрээр дэлгүүрийн архины лангуунд очоод 0.5-0.750 литр архийг нэгхэн минутын дотор хөнтөрчихөөд юу ч болоогүй мэт гараад явчихдаг аж. Тэрээр энэ мэтээр сүүлийн хоёр сарын турш архи зардаг дэлгүүрүүдийг дампууруулах дөхжээ. Орос эр ихэнхи тохиолдолд камер харадахгүйгээр уудаг. Камерт баригдсан нь тун цөөхөн агаад тухайн тохиолдолд хэдхэн зуун рублийн архи уусан байдаг тул дуудлагаар ирсэн цагдаа нар торгосон болоод л явуулдаг гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих