АН: Монголын төрд нэг намын дарангуйлал тогтлоо

14501963_990280084416541_309157635_nӨнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс (2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ. Уг шаардлагад  ”УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтлоо.

 

МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын  эрх барьж байх хугацаандаа  хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн, намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

 

Мөн Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна. Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

 

Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.

Г.Эрдэнэзул /FACT.MN/


URL:

Сэтгэгдэл бичих