Хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана

1Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хураагдаж, улсын орлого болсон авто машины нээлттэй дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 13-нд болох юм байна.

Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 30-ны өдөр дээрх автомашиныг сонирхож байгаа иргэдэд танилцуулахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулахад очиж, үзэх боломжтой.

Харин дуудлага удалдаанд оролцогчдыг Гаалийн ерөнхий газарт ирэх сарын 13-ны өдрийн 8.30 цагаас бүртгэж, 09.30 цагаас дуудлага худалдааг явуулах юм байна.

Дуудлага худалдаанд орох автомашинуудын үнийг дараах хүснэгтээс харна уу.

Хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана


URL:

Сэтгэгдэл бичих