Амьдрал сайжирвал нам хэрэггvй

Толгойтой бvхэн нам, нам гэж vхэлдэж байгаа ийм хачин цаг vед бид амьдарч байна. Vхэлдээд, хєл хугалах гээд байгаагийн цаад учир нь амьдрал ядуу байгаагийн нэг тод жишээ юм. Тvvнээс бшн хэн нэгэн намын даргад таалагдах гэж нойр хоолоо хасан бєхєлзєх хэрэг байхгvй шvv дээ. Єнєєдєр уул уурхайгаас єссєн эдийн засгийн vзvvлэлтээр уриа лоозон болсон дарга нарын ємнє бєхєлзєхийн учир юу байна вэ.

Бодит байдал дээр эдийн засаг огт єссєнгvй, мэргэжилтнvvд болон албаны хvмvvс Монголын эдийн засаг тєдєн хувиар єслєє хэмээн бахархаж байгаа ч бидний амьдралд нєлєєлсєн нь vгvй. ДНБ тєдєн хувиар єслєє хэмээн хєєрцєглєж байгаа ч талхны vнэ буурсангvй. Тэр ч бvv хэл энэ жилийн ургац арвин байж дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангалаа, хадгалах сав алга хэмээн муухай царайлж байна. Гэтэл яагаад атга гурилынх нь vнэ буурахгvй байгаа юм. Дандаа тэнгэрээр явсан тоо баримт ярьсан энэ улстєрчдийг яах вэ. Тэр ДНБ-ний хувь, эдийн засгийн єсєлтvvд чинь дандаа тэнгэрт байдаг тоо бололтой.

Тэгэхээр гоё лоозон гаргаж байгаа улс тєрийн намуудад харъяалагдаж гэдэс цатгалан явахыг хэн ч гэсэн бодно биз дээ. Сvvлийн 20 жилд нам дагасан хvний амьдралд єєрчлєлт оруулдгийг бид нvдээрээ харлаа. Солих ємдгvй нєхєр нам дагасны буянд унах унаа, амьдрах байртай болж байна. Уг нь энэ их эдийн засгийн vзvvлэлтvvд бодит амьдрал дээр хэрэгждэг бол бидний цалин єнєєдєр нэг сая тєгрєгт хурчихсэн байх учиртай. Олон жилийн турш ярьсан орон сууцны асуудлыг шийдээд єгчихсєн бол бид тав тухтай, утаагvй орчинд амьдарч байх учиртай. Хэрвээ бид тэнгэрээр нэг худлаа тоо ярьж яваагvй бол єдийд иим байх ёсгvй л дээ. Хэн нэгэн нєхєр узэл бодооосоо зєрєн байж нам дагахгvй л байсан.

Байгаа нєхцєл бололцоондоо амьдрахад л нам дагахгvй амьдрах боломж дvvрэн байна шvv дээ. Ойрын нэг жишээ дурьдахад манайхны нэг уран бvтээлч нєхєр МАН-д элсчихжээ. Тvvний нэг номд МАН-ыг газар доогуур нь ортол муучилж, би энэ намыг ёстой vзэн яддаг гээд цагаан дээр хараар биччихсэн нєхєр л дєє. Тиймээс учрыг нь асууж тохуурхсан чинь “Найзынх нь номыг гаргаж єгч, тайлан тоглолтыг ивээн тэтгэнэ гэсэн. Тэгэхээр чинь би яах билээ. Тvvнээс биш найз нь нам эвслээр яах билээ дээ. Ойр зуурын бичих барих юманд нь туслаад л байж байна” гэж гуниглангуй єгvvлсэн.

Гэтэл нєгєє талд насаараа шахам ардчиллын дуу хоолой болсон “Говь” Тєрийн бус байгууллагын тэргvvн нєхєр мєн л vзэл бодлоосоо урван Ардчилсан намд элсчээ. Тэрбээр “Чи энд тэнд бидний эсрэг юм хийж явсаар 20 шахам жил боллоо. Эргээд амьдралаа хар. Цаадуул чинь чамд юу гийгvvлсэн юм. Манайд хvрээд ир бидний тєлєє наад vйл ажиллагаагаа явуулаад аль байр єгье гэсэн. Найз нь авгай хvvхдээ чирээд насаараа тvрээсийн байр хэсэлтэй биш дээ. Сайхан сайхан мєрєєдлvvд маань алга болж дээ” гээд учиргvй санаа алдаж байгаа хvнийг яалтай ч билээ. Ердєє хоёрхон жишээ дурьдахад л энэ.

Олон сайхан залуучууд хvсэл зоригоосоо няцаж, нам хэмээх гинжинд хєтлvvлж байна. Vнэн хэрэгтээ НАМЗХ-г толгойж байгаа Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан залуучуудын холбооны тэргvvн гээд нисээд байгаа н.Хасбаатар гээд олон олон залуусын хvсэл мєрєєдєл нь нам байсан уу гэвэл vгvй шvv дээ. Энэ мэт олон сайхан боловсрол мэдлэгтэй, авьяаслаг залуус нам гэдэг жадны vзvvрт хєєгдєн амьдарч байна шvv. Vнэн хэрэгтээ нийгмийн тогтолцоо хууль ёсны байгаад, улс тєр нь эрvvл амьдрал дажгvй бол хэн ч нам гэж явахгvй шvv дээ.

С.Ууганбаяр

mongoliin medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих