Нийслэлийн ноход “спэй” хагалгаанд “орно”

downloadНийслэлээс төсөв баталж, эм нохойд спираль тавина гэдэг худал мэдээлэл байжээ.
Өнгөрсөн долоо хоногт золбин нохдыг буудаж, эзэнтэй нохойнд спираль тавих мэс ажилбар хийхэд нэг нохойнд 80-130 мянган төгрөг нийслэлээс төсөвлөсөн гэх мэдээлэл цацагдаж иргэдийг багагүй бухимдуулав. “Эдийн засаг хямарч, иргэд нь хоолгүй хонох дээрээ тулж байхад юун нохойнд спираль тавих вэ” гэж иргэд халаглах нь аргагүй биз ээ. Too толгой нь хэт олширч, захын хороолол битгий хэл хотын төвд тухлах болсон нохдыг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, галзуу зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс устгах ажил жил гаруйн өмнөөс эрчимжсэн. Гэвч эрчимжсэн энэ ажил хэрхэн усттах арга барилаа ч тодорхой болгож чадаагүй л явна.

Нийслэлийн Статистикийн ерөнхий газрын судалгаагаар бүртгэлтэй 68 мянган нохой бий гэснээс үзвэл эдгээрийн үржлийг хязгаарлах мэс засалд дунджаар долоон тэрбум төгрөг шаардагдах юм. Үүн дээр буудах ял авсан золбин нохдод зориулсан 890 сая төгрөгийг нэмбэл нэлээд хэдэн цэцэрлэг, сургууль барих мөнгө нийслэлийн халааснаас гарах дүр зураг харагдаж байгаа юм. Ийм хэмжээний хөрөнгөөр золбин нохой устгах уу, эсвэл арай өөр арга зам хайх уу гэдэг нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болоод байгаа бололтой.

БАЯН-ӨНДӨР СУМ 153 САЯ ТӨГРӨГӨӨР ЗОЛБИН НОХОЙ, МУУРНААСАА САЛСАН. ХАРИН НИЙСЛЭЛ…

Одоогоос хурван жилийн өмнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд эзэнгүй нохой, муурны тоо олширч гудамж талбай, орц хонгилоор олноор тэнүүлчлэх болжээ. Тиймээс тус сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас нохой, муурны үржлийг мэс заслын аргаар хязгаарлах төслийг 2012 оноос боловсруулж, хэрэгжүүлсэн байна. Уг төсөл 2015 оны зургадугаар cap хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 500 орчим эм, 5000 орчим эр нохойн өндгөвчийг авч, 7000 орчим нохой устгахад 153 сая төгрег зарцуулахаар тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, нэг нохойнд 14 мянга орчим төгрөг зарцуулснаар нийгмийн эрүүл мэндийг алдагдуулаад байгаа өнөө нөхдөөс ангижрах боломжтой гзж үзэж төслийг хэрэгжүүлжээ. Төсөл ч амжилттай хэрэгжиж, Баян-Өндөр сум золбин нохой, муурнаасаа ангижирсан байна. Тиймээс нийслэлийн удирдлагууд тус сумын арга туршлагыг нэвтрүүлж золбин нохой, муурнаасаа ангижрахаар шийджээ. Энэ тухай нийслэлийн Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гантөмөр “Бид нохойнд спираль тавихгүй харин спэй буюу өндгөвчийг савтай нь авах хагалгаа хийнэ. Гарах зардлыг нь тухайн нохойны эзэн хариуцна. Харин золбин нохойнд зарцуулах ийм их төсөв нийслэлд байхгүй” гэсэн юм. Орон нутагт амжилттай хэрэгжсэн төслийг судалж, хэрэгжүүлэх гэж буй нь сайшаалтай ч энд нэг зүйл ойлгомжгүй байна. Баян-Өндөр суманд тухайн нохойнд хийсэн хагалгааг 14 мянган төлбөрөөр тогтоож, орон нутгийн төсвөөс гаргасан байдаг. Харин нийслэлд хэрэгжих төсөлд энэ төрлийн хагалгааг 80-130 мянган төгрөгөөр тооцоолсон нь эргэлзээ төрүүсэн. Уг нь орон нутгийн жишгээр бол нэг нохой, муур усттах 12500 төгрөгийн төсөв дээр 1500 төгрөг нэмэхэд л золбин муур, нохойноосоо салчих юм шиг. Гэтэл ямар учир шалтгаанаар 80-130 мянган төгрөг гэсэнт ханш гарч ирснийг холбогдох албан тушаалтнуудаас лавлахад мэдэх хүн байсангүй. Харин нийслэлийн Мал эмнэлгийн хүрээлэнгээс лавлахад “спей” хагалгааг тухайн эмнэлгээс тогтоосон ханшаар үйлчилдэг. Хэдийгээр хагалгаа өндөр үнээр хийж байгаа ч нохойны үржлийг хязгаарласнаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой” гэлээ.

С.АРИГУУН:НОХОЙН ҮРЖЛИЙГ ХЯЗГААРЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Золбин нохой, муурыг устгахтай холбоотой асуудлаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн золбин нохойг устгах, багасгахын тулд эм нохойд нь спираль тавина. Гарах зардлыг нь нийслэлийн төсвеөс гаргана гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Тийм боломж байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Гэхдээ Нийслэлийн мал эмнэлгийнхэн золбин нохойг багасгахын тулд эм нохойд нь спираль тавибал яах вэ гэдэг судалгаа хийсэн гэж байсан. Үүнтэй холбоогойгоор ийм мэдээлэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ золбин нохдод спираль тавихгүй.

-Тэгвэл золбин нохойноосоо яаж салах вэ. Энэ талаар ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?

-Золбин нохой, муурыг буудах, тогонд цохиулах гэх мэтээр хороосноос эм нохойны савыг нь авах, эрийг нь хөнгөлөх замаар үржлийг хязгаарлах арга байдаг. Энэ аргаар үржлийг нь хязгаарлахаар төлөвлөж байна. Гэхдээ эзэнтэй нохойд энэ аргыг хэрэглэх бөгөөд гарах зардлыг эзэн нь хариуцна.

-Айл бүхэн нохойндоо мэс ажилбар хийлгэж, мөнгө төлөх боломжгүй. Тэгэхээр энэ арга бараг бүтэхгүй юм биш үү?

-Нийслэлээс тодорхой хэмжээний дэмжлэг үзуүлэх боломжтой. Гэхдээ хэвлэлээр цацагдсан шиг их хэмжээний төсөв гаргахгүй

-Нохойг их зардал гаргаж устгаж байснаас эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг ашиглаж болохгүй юм уу. Хэрвээ эдийн засгийн эргэлтэд оруулахаар бол нийслэлийн холбогдох албаныхан дэмжих үү?

-Эдийн засгийн эргэлтэд оруулах санал, төслөө бидэнд танилцуулаад хэрэгжих боломжтой байвал бид 100 хувь дэмжинэ гэлээ.

Эдийн засаг хүндэрсэн энэ өдрүүдэд хүүхдийн тэтгэмжийн мөнгөөрөө өдөр хоногийн хоолоо залуулгадаг өрх нийслэлд цөөнгүй. Хэрвээ тэжээвэр нохойныхоо үржлийг ийм хэмжээний мөнгөөр хязгаарлуулах шийдвэр гарвал хоногийн хоолоо чадан ядан хүргэдэг айл өрхүүд нэлээд хэдэн сарыг зутруухан өнгөрөөхөөс аргагүйд хүрэх бололтой. Эндээс үзвэл өдрийн хоолны мөнгөнөөсөө хугасалж нохойгоо хөнгөлүүлэх үү, эсвэл нохойгоо төөрүүлэх үү гэдэг сонголт гэр хорооллын иргэдэд мөдхөн тулгарах нь ээ.

ГАЛЗУУ ӨВЧНӨӨР 36 ХҮН НАС БАРЖЭЭ

Нохойны шүлс, өтгөн, үсэнд олон төрлийн өвчин үүсгэгч агуулагдахаас гадна празит, галзуу өвчин үүсгэгчийн нян өндөр агуулагддаг байна. Тиймээс туулга, тарилгыг тогтмол хийлгэх ёстой ч гэр хорооллын айл өрхүүд үүнд хойрго ханддаг байна. Мөн өдөрт дунджаар 10 иргэн нохойнд хазуулсан гэх дуудлагын 90 орчим хувь нь гэрийн тэжээвэр нохой байдаг ажээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 36 иргэн нохойнд хазуулж, галзуугийн вирүсийн халдвар авснаас болж нас баржээ. Түүнчлэн золбин нохой үүсэх эх үүсвэр нь гэрийн тэжээвэр нохойноос үүдэлтэй гэнэ. Учир нь айл өрхүүдийн 90 орчим хувь нь эр нохойтой байх бөгөөд эдгээрийг үржлийнх нь цагаар сул чөлөөтэй тавьснаас болж золбин нохойн тоог нэмэгдүүлэх шалтгаан болдог байна. Тиймээс гэрийн тэжээвэр эр нохойг хөнгөлбөл золбин нохойн өсөлтийг бууруулах боломжтой гэж холбогдох газраас үзэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд цэвэр цусны үүлдрийн нохойг үржүүлж, худалддаг бизнес эрхлэгчдийн тоо олширсон ч тэднийг бүртгэж, хаягжуулдаг албан ёсны ажил өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Яг тодорхой нарийвчилсан судалгаа хийж, хяналт тавьдаггүйн улмаас хэдхэн сарын өмнө нэгэн бяцхан хүү нохойд бариулж амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэгвэл уг нохой нь галзуу өвчтэй байсныг шинжилгээгээр тогтоосон нь зөвхөн золбин нохой гэлтгүй нохой үржүүлгийн газруудыг хүртэл шалгаж, тэдэнд тавих хараа хяналтыг
чанаржуулах шаардлагатайг харуулж байгаа юм.

НОХОЙ ҮНЭД ХҮРЭХ ҮҮ

Нийслэлд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл болон “Базаалт” нэгдэл, “Шинэ хэмнэл” гэсэн гурван байгууллага золбин нохой, муур устгах ажлыг гүйцэтгэдэг. Нийтийн үйлчилгээний Улаабаатар нэгтгэлийн хувьд санхүүжилт зогссон учир одоогоор “анд” гарахаа түр азнасан байна. Харин нөгөө хоёр байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд нохойг тороор барьж, тогоор цохиулах эсвэл буудаж хороодог байна. Ингэснийхээ дараа Улаанчулуутын хогын цэг дээр аваачин булдаг ажээ. Уг нь учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар нохойнд зохих туулга, тариаг хийснээс хойш цэвэр орчинд 14 хоног тэжээхэд л цэвэрхэн болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, гүүний мах, арьсыг хэрэглэхэд ямар ч аюулгүй болдог байна. Социализмын үед золбин нохойг устгахаас илүүтэй барьсныхаа дараа дээрх аргыг хэрэглэж, арьсыг нь хэрэглэдэг байжээ. Угтаа бол “явдаг мөнгөний машиныг” үржүүлж, махыг нь экспортолж, арьсаар нь гутал, дээл хийхэд л манай улсын эдийн засагт тогтвортой ашиг өгнө гэдгийг цөөнгүй эдийн засагчид өгүүлсэн. Бидний мэдэх БНХАУ болон Солонгос, Тайвань, Тайланд зэрэг улсад нохойн мах эрэлттэй байдаг гэх. Тэнд чийглэг уур амьсгалтай учир нохойн мах идсэнээр уушгиа хамгаалдаг байна. Хэрвээ өөрсдөө цээрлээд хэрэглэж чаддаггүй юм бол хэрэгтэй, ашиглаж чадах улс руу нь гаргахад буруудах юмгүй байлтай. Бид мөнгө олох гэж эх дэлхийгээ ухдаг хэрнээ мөнгө болчих бэлэн бүтээгдэхүүнээ газарт булах нь хэр зөв шийдэл вэ гэдгийг бодох хэрэгтэй биз ээ.

Ямартай ч ирэх сарын дундуур золбин нохой, муурын устгалаас гадна эзэнтэй нохойны асууцлыг хэрхэх тухай журам батлагдах нь. Уг журамд нохойндоо туулга, тарилга хийлгээгүйн улмаас үүссэн хохирлыг эзнээр төлүүлэхээс гадны нохойн татвар, нохой, гөлөг төөрүүлсний торгууль гэхчлэн олон төрлийн торгууль, татварыг тусгахаар бэлтгэсэн байна. Харин эдгээрээс олсон орлогоор нохойн үржлийг хязгаарлах мэс засал болон нохойг бүртгэгжүүлж, паспортжуулах ажлыг санхүүжүүлэх юм байна. Хэдийгээр нийгмийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө золбин нохой, муурын толгойг хорогдуупах ёстой ч нөгөө талаасаа эдийн засгийн эргзлтэд оруулбал хороох гэж хэдэн зуун сая Teiper зарлагдснаас илүү орлого олох боломж байж ч мэдэх юм.

 

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих