TRQ: “Southgobi Resources”-ийн 375 мянган хувьцааг арилжсан
Торонто болон Нью-Йоркийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани “SouthGobi Resources”-ийн 375 мянган хувьцааг пүрэв гарагт арилжаалсан байна. Ингэхдээ нэгж хувьцааг 28 орчим канад центээр үнэлжээ. Одоогоор “Turquoise Hill Resources” компани ”SouthGobi Resources-ийн 25.6 сая хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь нийт хувьцааных нь 9.9 хувьтай тэнцэж байгаа юм.
Нүүрсний ханш унасан, мөн “Оюу Толгой”-ийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор “Turquoise Hill Resources” компани хэдэн жилийн өмнөөс “Оюу Толгой”-оос бусад бизнесээ худалдах, шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Энэ ч утгаараа цаашид дахин “SouthGobi Resources-“ийн хувьцааг худалдах боломжтой гэж мэдэгджээ.
Харин Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Haranga Resources” компани нийт хувьцааныхаа 15 хувьтай тэнцэх 58 сая хувьцааг хаалттай хүрээнд гаргасан байна. Хувьцаа гаргаснаар 174 мянган австрали доллар босгожээ. “Haranga Resources”-ийн хувьд Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн “Сэлэнгэ” ордод олборлолт явуулахаар төлөвлөж байгаа аж. Ордын нөөцийн хэмжээ 254 сая тонн гэж тогтоогджээ.
Д.Хаш-Эрдэнэ
BloombergTV.mn
URL: