Ц.Цогзолмаа: Бэлэн мєнгє, шуудай будаа тараалаа гээд хэн ч ядуурлаас гарсангvй

Нийслэлийн Засаг даргын vйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаатай цаг vеийн асуудлаар ярилцлаа.


Нийслэлд шилжин ирэгсэд нэмэгдэхийн хэрээр ажилгvйдлийн тоо дагаад єсч байна гэдэг. Хэдийгээр энэ жилийг “Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан ч ажилгvйдэл буурахгvй байна. Хотын зvгээс ажилгvйдлийг бууруулах ямар ажил хийж байна вэ?
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ оныг “Хvний хєгжил, хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Монгол Улс иргэдээ аятай сайхан амьдруулъя гэж байгаа бол иргэн бvр нь хєдєлмєр эрхэлдэг, орлоготой байх ёстой. Ажилгvйдлийг багасгахаар миний бие ажлын хэсгийг ахлаад эхний ээлжинд дvvргvvдийн хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жилийн хvрээнд ямар ажлууд хийх талаар тєлєвлєгєє гаргасан. Тєлєвлєгєєнийхєє дагуу ажиллаж байна.

Мэдээллийн хэрэгслээр ажилд авна гэсэн зар хаа сайгvй л зарлах юм. Гэтэл ажил хайгаад олдохгvй байна гэж иргэд гомдоллоно?
Энэ хоёр огт уялдахгvй байгаа. Тиймээс нийслэлийн хєдєлмєрийн газар ажилгvй иргэдийнхээ судалгааг гаргаж, ажил олгогч аж ахуйн нэгжvvдийн мэдээллийг бvртгэлжvvлсэн. Энэ нь Туяа ажил хайж байгаа бол заавал гадуур єєрєє явж автобусны мєнгє vрээд байх хэрэггvй. Хєдєлмєрийн биржид бvртгvvлэхэд л Туяаг ажил олгогчдод санал болгох юм. Ингэснээр зуучлал гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлж байна. Єнєєдєр хєдєлмєрийн биржид бvртгэлтэй ажилгvй иргэд ажлын байраар хангагдаж байгаа. Судалгаагаар ажилгvй иргэдийн тоо 80, 100 мянга гээд єєр єєр гардаг. Энэ зєрvvтэй мэдээллийг цэгцлэхийн тулд нийслэлийн айл болгонд орж ажилгvй иргэдийн судалгааг гаргасан. Ингэхэд 44 мянган иргэн бvртгэгдсэн юм.
Зарим иргэн хєдєлмєрийн биржид бvртгvvлээд ч ажил олдохгvй байна хэмээн ярих юм билээ?
Бvртгvvлээд л шууд ажилд орно гэж байхгvй цаг хугацаа хэрэгтэй шvv дээ. Бvртгэлд ороод сар болсон иргэн ажилд зуучлагдаж байгаа. “ijob” гээд сайт руу ороод бvртгvvлчих юм бол єєрийнх нь утас,цахилгаан шууданд ажлын байрны санал очих юм. Мєн 1896 гээд vнэгvй лавлах утас ажиллаж байгаа. Хєдєлмєрийн биржид бvртгэлтэй хvнийг ажилд авснаараа тухайн хvний цалингийн 2030 хувьтай тэнцэх мєнгєн урамшууллыг хєдєлмєр эрхлэлтийн сангаас аж ахуйн нэгжvvдэд олгодог. Vvнийг компаниуд мэддэггvй юм билээ. Байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид мєнгєн урамшуулал олгож байгаа.


Холбогдох газрууд нь ажилд зуучилна гэдэг ч vнэндээ хєгшин байна хэмээн 40єєс дээш насныхан гологддог?
Энэ vзэгдэл байсаар байна л даа. Сонгинохайрхан, Баянзvрх дvvрэгт 40єєс дээш насныханд зориулсан ажлын байрны єдєрлєг зохиосон. Эдгээр хvнийг єєрсдєд нь тохирсон ажлын байруудад зуучилж байгаа. Vнэндээ улсдаа хийдгээ хийчихээд тэтгэвэртээ сууж байгаа эсвэл хорих ялаар шийтгэгдээд гарч ирсэн иргэд орхигдож байгаа. Иймд энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн.
Нийслэл Оюу толгой компанитай гэрээ байгуулж 3000 иргэнийг ажилд зуучилна гэж байсан. Энэ асуудал юу болов?
Оюу толгой компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан хєдєлмєрийн насны залуучуудад ажлын байр бий болгоно гэж Засаг даргатай гэрээ байгуулсан. Гэрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, хотын бvтээн байгуулалтад оролцуулах чиглэлээр ажлын байр бий болгоно гэж байсан. Гэтэл гэрээнийхээ нєхцєлийг єєрчлєн ажлын байранд залуучууд тэнцэхгvй байна. Тиймээс эхлээд сургая гэсэн. Одоогоор санхvvжилтээ гаргаад 2800 гаруй иргэнийг 45 хоногийн сургалтад суулгаад vнэмлэх олгож байгаа. Барилгын засал чимэглэлчин, токарьчин, гагнуурчин мэргэжлээр сургаад, сайн сурсаныг нь єєрсдєє сонгон шалгаруулан авч байгаа.


Та мєрийн хєтєлбєртєє нийслэлийн нэг єрхийн сарын орлогыг сая тєгрєгт хvргэнэ гэж байсан. Тэгвэл єнєєдєр хэд байгаа бол?
Амьжиргааны баталгаажих тєвшнєєс доогуур орлоготой єрх гэдэгт 140 мянган тєгрєгєєс бага орлоготойг оруулж байгаа. Хотын хэмжээнд хамгийн бага орлоготой нь 180 мянга, харин хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд 53 мянган тєгрєгийн тэтгэмж очиж байгаа. Цаашдаа халамж дэмжлэг шаардлагатай хvмvvст халамжийг нь нэмнэ. Харин амьдралын бололцоотой хvнд хавтгайруулж тэтгэмж олгохгvй. Эх орны хишгийг єєр байдлаар тэр хvмvvст олгож болно. Ер нь энэ талд дээр иргэдээс шvvмжлэл гарч байна лээ.


Ядуурлын тєвшинг яаж бууруулах вэ. Хотын агаарын бохирдол, ажилгvйчvvд энэ бvгд ядуурлаас л vvдэж байгаа шvv дээ?
Халамжийн бодлогоор ядуурлыг бууруулж чадахгvй гэдгийг сvvлийн 20 жил бид харлаа. Хvмvvст бэлэн мєнгє, шуудай будаа тараагаад хэн ч ядуурлаас гарахгvй. Харин ч бэлэнчлэх сэтгэлтэй болголоо. Ерєєсєє иргэдийг хєдєлмєр эрхлvvлж орлоготой болгосон тэр vед л ядуурлаас гарна. Одоо энэ зарчмаар явах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих