Prius-д ямар тос хийвэл бензин бага зарцуулах вэ

193206-23092016-1474613407-718147842-tosГибрид хөдөлгүүртэй машин энгийн машиныг бодвол жолоодлогын явцаас хамаарч бензин мотор нь олон дахин асаж унтардаг. Энэ нь хөдөлгүүрийн ачааллыг ихэсгэж бензин зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Тиймээс аль болох шингэн 0W20 зэрэглэлтэй тос хийвэл зарцуулалт нь багасдаг байна.

Энгийн машиныг нэг газраас нөгөөд хүргэхэд ганц л удаа асаахад болдог. Харин гибрид машин энэ хооронд олон дахин асаж унтардаг учраас моторыг найдвартай тослох шаардлагатай. Хэрэв өтгөн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж амждаггүйгээс эд анги элэгдэлд ордог. Харин шингэн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж элэгдлээс хамгаална. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн тос хийвэл бензин бага зарцуулаад зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.

Яндан мэдрэгчийг орлуулж болох уу

Яндан мэдрэгчийг 60,000- 80,000 км тутам солихыг үйлдвэрлэгчид зөвлөсөн байдаг. Энэ хугацаанд солиогүй машинууд Монголд орж ирээд шатах нь бий. Мөн гэмтээд байгаа гол шалтгааны нэг нь бензиний чанар юм. Бензин дэх хар тугалгын хэмжээ их байгаагаас болж яндангийн мэдрэгч дотор давхарга үүсгэж, яндан халаагчийг хэт халааснаас болж шатдаг. Энэ гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд чанар сайтай бензин хийж байгаарай.

Зарим жолооч шатсан яндан мэдрэгчийн шон нь таарч байвал гээд зориулалтын бус, өөр машины мэдрэгчээр орлуулаад тавьчихдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэй. Тухайлбал, машин бүрийн мэдрэгчийн мэдрэх чадвар хөдөлгүүрийн загвараас хамаараад харилцан адилгүй байдаг. Тухайн машины төрлөөс хамаарч өөр өөр эсэргүүцэл, үзүүлэлттэй ба энэ үзүүлэлт зөрсөн тохиолдолд шатахуун зарцуулалт ихсэж, хорт утаа ялгаруулалт дагаад нэмэгддэг. Тиймээс зориулалтын мэдрэгчийг нь ашиглаж байгаарай.

Галын хор 10 секундэд дуусдаг

Манометртэй галын хорны хийн даралтын заалт ногоон хэсэгт байх ёстой. Гаднах орчны температур ихсэх үед манометрын заалт шар хэсэг рүү шилжиж болзошгүй. Баллоны даралт 11-18,5 баррель байдаг. Шүрших зай хоёр метр хүртэл. Хоёр килограммын галын хор 10 секундын дотор дуусдаг тул аль болох түргэн, оновчтой шүрших нь чухал юм. Галыг салхины уруу унтрааж байхыг битгий мартаарай. Галын хор ашиглахдаа дараах хэдэн зааврыг мөрдөх хэрэгтэй.

  •  Галын хорыг автомашины багаж болон +50 градусаас дээш халуунд байлгахыг хориглоно.
  •  Нунтаг галын хорыг цэнэглэдэг, хийн патронтой гэсэн хоёр төрөлд хуваадаг. Цэнэглэдэг галын хорыг урьдчилаад газаар дүүргэдэг болохоор илүү үр ашигтай байдаг. Газаар шахагдах нунтаг нь хүчилтөрөгчөөс тусгаарлах бүрхүүл үүсгэж, гал унтраадаг зарчимтай.
  •  Нүүрстөрөгчийн давхар исэлтэй галын хор нь шатамхай тос тосолгооны бүтээгдэхүүн болон өндөр хүчдэлийн утас, цахилгаан төхөөрөмжид гарсан галыг унтраахад тохиромжтой. Нүүрстөрөгчийн хэм -80 градус хүрдэг тул биеийн ил, хамгаалалтгүй хэсгийг хөлдөөх аюултайг анхаарна уу.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих