Холбооны мөрдөх товчоо Брэд Питтийн талаарх мэдээлэл цуглуулж эхэлжээ

193195-23092016-1474611533-768291912-68_mainАНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийг хүүхдүүдтэйгээ хэрцгий харьцдаг тухай мэдээлэл цуглуулж эхэлсэн талаар мэдээлж байна.

Тус байгууллагын ажилтан Лора Эмиллер энэ тухай онцлохдоо “Манай байгууллагаас энэ тухай гарсан эх сурвалжуудыг үндэслэн баримт цуглуулах болсон” гэв.

Сануулахад саяхан А.Жоли, Б.Питт нар гэр бүлээ цуцлуулах гэж байгаа талаарх мэдээ цацагдах болсон. Алдарт хосуудын салах болсон шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа.

Үүний нэг нь Б.Питт хүүхдүүдийнхээ хүмүүжилд муугаар нөлөөлснөөс гэсэн байдаг. Өөр нэг эх сурвалжид нэрт жүжигчнийг саяхан “Холбоотнууд” кинонд хамтран тоглосон франц жүжигчинтэй янаг амрагийн холбоотой болсон нь салах нэг шалтгаан болсон гэж байв.

Мөн А.Жолигийн өмгөөөлөгч түүнийг нөхрөөсөө салахаар шүүхэд өргөдлөө өгснийг ч албан ёсоор баталсан юм.

Үүний өмнөхөн ТМZ сэтгүүлд алдарт хосуудын салах гэж буй тухай мэдээлэл гарсан юм. Тэд 2004 онд анх танилцаж байсан бөгөөд 10 жил хамтдаа амьдарсны дараа албан ёсоор гэр бүлээ батлуулсан ч ийнхүү салахаар болж байна. Алдарт хосууд төрүүлсэн гурав, үрчилсэн гурван хүүхэдтэй аж.

Эх сурвалж: ВВС


URL:

Сэтгэгдэл бичих