МОНГОЛ, ТАЙВАНИЙ БАГУУД АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2Сагсан бөмбөгийн оюутны Азийн АШТ Улаанбаатар хотод явагдаж байна.

Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонконгийн багийг 106:67-гоор  хожиж, шигшээд шалгарлаа.

Ингэснээр манай баг алтан медалийн төлөө Тайваний багтай өрсөлдөхөөр боллоо. Уг тоглолт өнөөдөр 17:00 цагт Буянт-ухаа спортын ордонд болно.

Мөн энэ тоглолтын өмнө 15:00 цагаас БНХАУ, Хонгконгийн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.


URL:

Сэтгэгдэл бичих