Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “УЛААНБААТАРЫН НАМАР” ТОГЛОЛТТОЙ

9Есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно.

Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд   түргэн хоолны газрууд  ажиллана.

Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд  рок попын одод ая дуугаа өргөх юм. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана.

Тус арга хэмжээг үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор НЗДТГ-аас зохион байгуулж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих