Хэрвээ 4-р дайн гэж байх юм бол бид чулуугаар байлдана

7Дэлхийн 2-р дайнд хэрэглэгдсэн бүх цэрэг зэвсгийн хүчийг голын дөрвөлжинд байгаа ганц цэгээр илэрхийлбэл бусад бүх цэг нь одоо бидэнд байгаа цөмийн зэвсгийн хүч. Баруун дээд өнцөгт байгаа тойрог доторхи 3 цэг бол АНУ-н Поседон хэмээх ганц шумбагч хөлгийн тээж яваа зэвсэг. Ганц шумбагч 2-р дайны зэвсэгээс 3 дахин илүү чадалтай цөвүүн цагт та бид амьдарч байгаа юм байна.

2-р дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тоог ганц цэгээр илэрхийлбэл өнөөгийн нийт хүн ам ердөө 2-3 дөрвөлжинд багтана. Өөрөөр хэлбэл, хэрвээ 3-р дайн дэгдвэл, дэлхийн иргэн бүр 2-р дайнд оролцож амь үрэгдсэн нэг цэргээс 50 дахин их хэмжээний дайны галд шатаж үхнэ. “Хэрвээ 4-р дайн гэж байх юм бол бид чулуугаар байлдана” гэдэг үгний утга энэ.


URL:

Сэтгэгдэл бичих