Одоо Instagram-аар зассан зургаа нийтлэхгүйгээр хадгалж болно

5Энэхүү шинэ үйлдэл гарснаар Instagram зүгээр ч нэг олон нийтийн сүлжээ биш харин бүхэл бүтэн зураг засварлах талбар болон хувирч байна

Instagram аппын хэрэглэгчид янзалсан зургаа өөрийн хуудастаа нийтлэлгүйгээр ноорог болгон хадгалах боломжийг эртнээс л хүсч байсан. Зургийг ноорог болгон хадгалдаг энэхүү шинэ үйлдлийг Instagram энэ жилийн долоодугаар сараас туршиж эхэлсэн бөгөөд бүх шалгалтыг даван туулсны эцэст ийнхүү бидэнд хүрч байна.

Өмнө нь Instagram-аар янзалсан зургаа нийтлэхгүйгээр хадгалж үлдэхийн тулд гар утсаа онгоцны горимд тохируулж, интернетийн сүлжээгүйгээр нийтлэх гэдэг товчийг дарах хэрэг гардаг байсан юм. Ингэснээр тухайн зураг автоматаар гар утсанд хадгалагдан үлдэж, харин Instagram алдаа заасан анхааруулга явуулдаг байв. Тэгвэл одоо ийм түвэгтэй арга хэрэглэлгүйгээр Instagram-аар янзалсан зургаа хадгалах боломжтой болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих