Зөрчилтэй 11 нэр төрлийн эм илэрчээ
Булган аймгийн МХГ-ын байцаагчид Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй 11 нэр төрлийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг илрүүлж, зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэгч байгууллагууд руу буцааж, эмийн сангийн эрхлэгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Хяналт шалгалттай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд:
1. Жороор олгох эмийг эмчийн зааврын дагуу жороор авч хэвших
2. Худалдан авч эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг лавлаж асуух
3. Хаяг шошго, хэрэглэх заавар нь Монгол, Орос, Англи хэл дээр байгаа эсэхийг болон хэрэглэх хүчинтэй хугацааг шалгаж, лавлаж асууж байх зэргийг анхааруулжээ.
www.wikimon.mn
URL: