Брэндээр өвчилсөн бидний амьдралын “золиос” юу гээч…

vstМэдээж хүн чадалтай, чансаатай явахдаа сайн хувцас, сайн хоолыг өөртөө зориулдаг л байх. Гэхдээ дэлхийд байхгүй үнээр, дэлхийд байхгүй брэндийг л бид эдлэж хэрэглэх болж. Уг нь монгол ахуй, жинхэнэ монгол хоол, монгол дээл, монгол арга ухаанаар энэ бүхэн өөрийн гарын брэндээр бий болсон зүйл монголд зөндөө. Гэтэл өөрийн орны энэ их тансаг хэрэглээг үл тоомсорлон Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн брэндүүдийг хэрэглэх юм. Хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний үнийг ч мэдэхгүй хэрнээ ганган тансаг чамирхах үзэлдээ хэт автан гоё сайхан хамаагүй мөнгө зардаг байх жишээтэй. Ийн талаар нэгэн фейсбүүкт сэтгэгдлээ үлдээсэн иргэний бичсэнийг хүргье:

Манайд залуучууд 700.000 төгрөгний цалинтай байж ориг 1000 долларын алтан Rolex, болон Dolce& Gabbana цаг зүүдэг. Монголд 100 сая төгрөгтэй хүн 100 саяын машин авч унадаг бол Хятадад 100 сая төгрөгтэй хүн 10 саяын машин унадаг. Тэгвэл Японд баян байх тусам машин нь жижгэрдэг, илүү баян нь дугуй унаж, хамгийн баян нь явган алхдаг гэх үг ч бий… Бид гаднаас 500 мянгаар гутал авдаг хирнээ гадагшаа гутал хийх арьсаа 500 төгрөгөөр борлуулдаг .. Зарим хүмүүс нь 1150 төгрөгний Атар талхыг тоодоггүй мөртлөө нөгөө л Атар талхаа МАКС сүлжээ дэлгүүрээс 1280 төгрөгөөр авах жишээний .. Уг нь чанарын ямар ч ялгаа байхгүй баймаар .. Үндэсний үйлдвэрлэлээ байнга муулна .. Залхуу хойрго дээрээс нь хүн болгон биеээ магтана .. Өөрөөсөө дээр гарсан нэгнээ сайшаадаг Япон занг сурмаар юм .. Махны үнэ 9000 төгрөг гэдгийг мэддэггүй хүн ч байх …….. Тэгсэн мөртлөө Dolce&Gabbana, Gucci , Chanel брендийн цүнхний үнийг сайн мэддэг бүсгүйчүүд зөндөө .. Өөрийнхөө нөхцөл байдлыг үнэлж сураагүй байж бусдыг дандаа хэт доогуур үзэж жөтөө хорслын галыг дүрэлзүүлнэ .. Манайхны энэ залхуу хойрго , биеэ тоосон , хэнхэг тэнэг зан улс орныг хойш нь татаж сүйрүүлэхэд хүргэж байна .. Өдөрт нэг удаа биш юм аа гэхэд ,ядахдаа 7 хоногт нэг удаа эх орноо бодож бусдыг хайрлаж байвал уг нь Монгол улс маань удаан оршин тогтнох юм даа .. Газар хогоо хаяж хүнд найр тавьж сураагүй хүн эх оронч гэж мянга хашгираад ч хог шаар хэвээрээ үлдэнэ .. Ямартаа ч гудамж талбайдаа хог тарихаа больчхоод Монгол улсын иргэн гэж бардам хэлээмээр .. Ядаж л бусдын төлөө биш , өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байна гэж ойлгоод ажиллаж сурчихаад , Бид эх орны эзэд нь гэж бардам хашгираач .. Залхуу залхаг, ийм зан чинь монгол улсад хэрэггүй гэдгийг ядаж хүүхдүүддээ зөвөөр ойлгуулаасай билээ …

1k43nfu7imv3890g0tg3tn1rsb

Үнэндээ одоогийн эцэг эхүүд хүүхдийнхээ хумсыг ч авч чаддаггүй, хамрыг нь цэвэрлэж мэдэхгүй, нүүр, шүдийг нь угаахгүй багшид нь “тушааж”, шүдийг нь 12 нас хүрч сүүн шүд нь байнгын шүдээр солигдох хүртэл угааж, хянаж мэддэггүй, машины суудлыг 14 нас хүртэл нь хэрэглэх ёстой гэдгийг ч ойлгодоггүй, транс тос муу гэхэд өдөр бүр хэрэглэдэг, интернэт орчинд хүүхдээ замбараагүй байлгадаг, дулаан хувцаслаж зохистой хооллож чаддаггүй, эрүүл мэндэд нь анхаарч байнгын витаминжуулж мэдэхгүй, эмийн хэрэглээг маш буруугаар ойлгуулж, хэрэглүүлдэг, уламжлалт арга ухаанд сургадаггүй, бэлэнчлэх сэтгэлгээг дээд цэгт нь хүртэл суулгасан, өөрсдийнхөө ирээдүй болсон хүүхдийнхээ дэргэд хэрүүл хийж, хог хаядаг, нус шүлсээ хаяж, архи тамхи хэрэглэж муу муухай бүхний томоохон жишээ болчихсон хэрнээ үнэтэй юм бүхэн чанартай мэтээр тансаг бүлтэрч, гэртээ идэх эрүүл хоолны нэг ч жоргүй мөртлөө гадуур “Junk food” /хогийн хамгийн муу/ идэж, хүүхэддээ гэх нэг ч биеэ зөв авч явахын тухайд “зөв” хөрөнгө оруулалтгүй хэрнээ хажууд нь хэрэлдэж зодолдож, архидаж байгаа энэ нийгмийн дүр зураг.

15bc40990123db3original

Ийм хариуцлагагүй эцэг эхчүүд улс орны бүхий л зүйлийг буруутгаад “яг л сайхан амьдрах гэж байтал тэр болсонгүй, энэ тэгсэнгүй гэж хүнээс бурууг хайгаад”   байдаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Хэн, хаана, ямар нэгэн улс төрийн зөв шийдвэр гаргасан ч бай, гаргаагүй ч бай ядаж хүүхдийнхээ өмнө хүндэтгэлтэй хандаж, эрүүл байх өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг залхууралгүй хийж байх хэрэгтэй. Чамирхах гангарах үзэлдээ хэт автсан Монгол хүнд ирээдүй болсон хүүхэд нь сонин биш хэрнээ дэлгүүрийн лангуун дээр тоосонд дарагдсан брэндүүд өнөөдрийнх нь зорилго болсон дүр зураг ажиглагдаж байна.

Б.Саран

ugluu-logo-7-1


URL:

Сэтгэгдэл бичих